sonin.mn
КАНБЕРРА. /The Guardian/. Шинэ төрлийн коронавирусний халдварын голомт болох Хятадын Ухань хотод байсан Австралийн иргэдийн эхний ээлж болох 243 хүнийг Энэтхэгийн далайн Кристмас аралд даваа гарагийн орой хүргэжээ.
 
 
 
Нүүлгэн шилжүүлсэн хүмүүсийг Кристмас арал дээр буух үед Зэвсэгт хүчин, эмнэлгийн ажилтнууд хүлээн авж, автобуснуудад хүргэжээ. Тэднийг уг арал дээр хамгийн багадаа 14 хоног байрлуулах юм. Австралийн Гадаад хэргийн сайд Марис Пейний мэдээлснээр, Хубэй мужид Австралийн 600 орчим иргэн байгаа ажээ. 
 
 
 
Хятадад өнөө өглөөний байдлаар шинэ төрлийн коронавирусээр үүсгэгдсэн уушгины хатгалгааны 20438 тохиолдол бүртгэгдэж, уг өвчний улмаас 425 хүн нас барсан байна. Мөн Хятадаас гадна нас барсан анхны тохиолдол Филиппинд өнгөрсөн ням гарагт бүртгэгджээ.  
 
 
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг