sonin.mn
Бээжин /МОНЦАМЭ/. БНХАУ-д коронавирусээр халдварласан нийт тохиолдлыг нас барсан үзүүлэлттэй нь харьцуулахад  2.1 хувьтай байгааг тус улсын Эрүүл мэндийн хорооноос өнөөдөр мэдээлэв.
Өнөөдөр үдээс хойш зохион байгуулсан хэвлэлийн бага хурлын үеэр Хятадын Эрүүл мэндийн хорооны газрын орлогч дарга Жяо Яхуй хэлэхдээ “Энэхүү статистикийг одоогоор батлагдаад буй коронавирусний нийт тохиолдлыг нас барагсдын тоотой харьцуулж гаргасан. 
 
 
 
Энэ сарын 3-ны байдлаар нийт 20 438 тохиолдол бүртгэгдэж, 425 өвчтөн нас бараад байгаа бөгөөд нас баралтын хувь 2.1 хувьтай байна” гэв.
 
 
 
Түүний хэлж буйгаар нас барагсдын хувь Хубэй мужид хамгийн өндөр байгаа буюу 414 хүн нас барж, нийт нас барагсдын 97 хувийг эзэлж байна. Улмаар тус мужид уг халдвараар нас баралтын хувь 3.1 хувьтай байгаа аж.  
 
 
А.Анхбаяр
Эх сурвалж: Монцамэ агентлаг