sonin.mn
БЭЭЖИН. /TASS/. “2019-nCoV” коронавирусээр үүсгэгдсэн уушгины хатгалгаа өвчний тархалттай тэмцэхэд зориулж дэлхийн 20 гаруй улсаас БНХАУ-д хүмүүнлэгийн тусламж илгээлээ гэж тус улсын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Хуа Чуньин мэдэгджээ. 
 
 
 
“Хоёрдугаар сарын 5-ны 12 цагийн байдлаар 21 улс өвчний тархалттай тэмцэх болон урьдчилсан сэргийлэх хэрэгсэл илгээн Хятад улсад тусламжийн гараа сунгалаа. Эдгээр улс бол БНСУ, Япон, Тайланд, Малайз, Индонез, Казахстан, Пакистан, Герман, Их Британи, Франц, Итали, Унгар, Беларусь, Турк, Иран, АНЭУ, Алжир, Египет, Австрали, Шинэ Зеланд, Тринидад ба Тобаго, мөн ЮНИСЕФ юм” гэж тэрбээр мэдэгдсэн байна.
 
 
 
“Бид гүнээ талархаж байгаагаа илэрхийлж байна. Хятадын ард түмний аюулгүй байдлыг хангаад зогсохгүй дэлхийн болон бүс нутгийн эрүүл мэндийн аюулгүй байдлыг хангахын тулд бид мэдээллээ цаашид үргэлжлүүлэн солилцож, дэлхийн бүх улс оронтой хамтын ажиллагаагаа бэхжүүлнэ” гэж БНХАУ-ын Гадаад хэргийн яамны төлөөлөгч нэмж хэлжээ.
 
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг