sonin.mn
НЬЮ-ЙОРК. /TASS/. Америкийн жүжигчин Лора Дерн “Гэрлэлтийн түүх” /Marriage Story/ кинонд бүтээсэн дүрээрээ Оскарын наадмын “Шилдэг эмэгтэй туслах дүр”-ийн шагналыг хүртжээ.
 
 
Лора Дернийн хувьд Оскарын наадмаас анх удаа шагнал хүртэж байгаа юм. “Шилдэг эмэгтэй туслах дүр” төрөлд мөн Кэти Бейтс /“Ричард Жуэллийн хэрэг”, “Richard Jewell”/ Скарлетт Йоханссан /“Жожо туулай”, “Jojo Rabbit”/, Флоренс Пью /”Бяцхан эмэгтэйчүүд”, “Little Women”/, Марго Робби /“Дуулиан”, “Bombshell”/ нар нэр дэвшсэн байна.
 
 
“Гэрлэлтийн түүх” киног Америкийн найруулагч Ноа Баумбак зохиолыг нь өөрөө бичиж, бүтээжээ. Уг кинонд нэгэн театрын захирал Холливудаас явсан жүжигчин бүсгүйгээс маш зовлонтой салж байгаа тухай гардаг байна. Киноны гол дүрүүдийг жүжигчин Скарлетт Йоханссон, Адам Драйвер нар бүтээжээ.
 
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг