sonin.mn
БНХАУ-д гарсан шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлж Монгол Улс өндөржүүлсэн бэлэн байдалд шилжээд байгаа билээ. Энэ хүрээнд өнгөрсөн нэгдүгээр сарын 24-ний өдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг гуравдугаар сарын 2-ны өдрийг хүртэл түр хаах шийдвэрийг гаргаж, хөл хорио тогтоогоод байгаа юм.
 
 
 
Тэгвэл өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар сургууль, цэцэрлэгийн хөл хориог ирэх дөрөвдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл сунгах эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр болсон байна.
 
 
 
Учир нь, өчигдөр холбогдох сайд, албан тушаалтнууд уулзаж сургууль, цэцэрлэгийн хөл хориог дахин нэг сараар сунгах асуудлыг ярьж, шийдэлд хүрсэн аж. Улмаар Засгийн газрын хуралдаанаар оруулж, шийдвэрлүүлэхээр болжээ.