БНСУ-ын Намъянжу хотод оршин суугч 35 настай Монгол залуугаас коронавирус илэрсэн тухай тус улсын https://n.news.naver.com/ хэвлэл мэдээлээд буй билээ.
 
 
Түүнийг хоёрдугаар сарын 20-нд Монголоос ирсэн бөгөөд ирснээсээ хойш л бие нь муу байсан тул гадуур бараг гараагүй байсан гэж мэдээлсэн нь ташаа юм байна.
 
 Коронавирус туссан гэх энэ иргэн нь 2 сарын 20 биш, 2 сарын 12-нд Монгол Улсын хилээр нэвтэрсэн болохыг Монгол Улсын Хилийн мэргэжлийн хяналтын алба албан ёсоор нотолжээ.
 
М.Чойжал