sonin.mn
БЭЭЖИН. /Xinhua/. Эх газрын Хятадад бямба гарагт шинэ коронавирусний халдварын 573 шинэ тохиолдол бүртгэгдэж, уг халдварын улмаас 35 хүн нас барсан талаар Үндэсний эрүүл мэндийн комисс ням гарагт мэдээлжээ.
 
 
 
Бямба гарагт нас барсан хүмүүсийн 34 нь Хубэй мужид, 1 нь Хэнань мужид бүртгэгджээ. Мөн тухайн өдөрт халдвар авсан байх магадлалтай 132 шинэ тохиолдол бүртгэгдэж, 2623 хүн эдгэрэн эмнэлгээс гарсан бол биеийн байдал хүнд хүний тоо 299-өөр буурч 7365 болсон байна.
 
 
 
Эх газрын Хятадад бямба гарагийн оройны байдлаар халдвар авсан хүний тоо 79824 хүрч, 2870 хүн нас барж, 47625 хүн эмнэлгээс гарчээ. Үүнээс гадна халдвар авсан хүмүүстэй ойр байсан 51856 хүн эмнэлгийн хяналтад байгаа бөгөөд бямба гарагт хяналтад байсан 8620 хүн гэртээ харьжээ.  
Мөн бямба гарагийн байдлаар Хонконгт коронавирусний халдварын 95 тохиолдол, Макаод 10 тохиолдол, Тайваньд 39 тохиолдол бүртгэгдэж, Хонконгт 2, Тайваньд 1 хүн нас баржээ. Мөн Хонконгт 33, Макаод 8, Тайваньд 9 хүн эдгэрсэн байна. 
 
Э.Хулан
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг