sonin.mn
ВАШИНГТОН. /CNN/. АНУ-д шинэ коронавирусний халдварын улмаас нас барсан анхны тохиолдол бүртгэгдэж, Вашингтон муж улсад 50 гаруй насны эрэгтэй бямба гарагт нас баржээ. 
АНУ-ын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр, уг өвчтөн өндөр эрсдэлтэй бүс нутгууд руу зорчоогүй байжээ.  
 
 
 
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп цаашид халдвар авсан хүний тоо нэмэгдэж "болзошгүй" байгааг дурдаад, АНУ ямар ч нөхцөл байдлыг даван туулах бэлтгэлтэй байгаа хэмээн мэдэгдсэн байна.
 
 
 
Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн сүүлийн мэдээллээр АНУ-д халдвар авсан хүний тоо 69 хүрчээ. Тэдний 44 нь "Diamond Princess" хөлөг онгоцноос, 3 нь БНХАУ-аас нүүлгэн шилжүүлсэн иргэд бол 22 нь АНУ-ын муж улсуудад бүртгэгджээ.
Мөн АНУ-ын засаг захиргаа БНСУ, Италийн халдвар тархсан бүс нутгууд руу зорчихгүй байхыг иргэддээ зөвлөж, Иранд сүүлийн 14 хоногийн дотор зорчсон иргэдийг хилээр нэвтрүүлэхгүй байх шийдвэрийг гаргасан байна.
 
Э.Хулан
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг