СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-д баасан гарагт “COVID-19” халдварын 107 шинэ тохиолдол илэрч, халдвар авсан нийт хүний тоо 8086-д хүрсэн гэж тус улсын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв мэдээллээ.
Шинээр илэрсэн тохиолдлуудын 62 нь Дэгү хотод, 13 нь нийслэл Сөүлд, 15 нь Гёнгидо мужид, үлдсэн нь бусад бүс нутагт бүртгэгджээ. Нас барсан тохиолдлын тоо 72 болсон бол 204 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан нийт хүний тоо 714 болсон байна. Одоогийн байдлаар 17 634 хүний шинжилгээний хариу хүлээгдэж байгаа аж.
Нийслэл Сөүл хотод халдвар авсан нийт хүний тоо 238, Дэгүд 5990, Умард Гёнсан мужид 1153, Гёнгидо мужид 200 болсон байна.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0
34 000 болох юм шүү дээ Гэхдээ эзэн АНУ -д 65,4% нь оногдох юм Тэгээд төгсгөл болно
сэтгэцийн өвчит хөөрч байна аа
(... 229) солиот юу гэж солиорнов ...
harin th hha
АНУ-ын Нью-Йорк хотноо танхай этгээд тус улсад суралцдаг Солонгос эмэгтэй оюутныг маск зүүгээгүй хэмээн зоджээ. Энэ нь коронавирусийн халдвараас болж хятад солонгосыг үзэн ядах, арьс өнгөөр ялгаварлах үзэл газар авсны нэг жишээ хэмээн Өмнөд Солнгосын хэвлэлүүд бичжээ. 23 настай оюутан бүсгүй өнгөрсөн Мягмар гаригт Манхэттен дүүргийн дунд орших нэгэн барилга руу орох гэж явахдаа халдлагад өртжээ. Халдлага үйлдсэн этгээд нь тухайн оюутны суралцдаг хэлний дамжаа байрладаг байранд амьдардаг аж. Хохирогчийн мэдүүлснээр халдлага үйлдсэн этгээд “Чиний маск чинь хаана байна? Чи муу Хятад коронавирус авчирлаа” хэмээн түүнийг үсдэж, нүүр рүү нь цохисон аж. Хохирогч бүсгүй эрүү нь мултарсан байж болох гэмтэлтэйгээр эмнэлэгт хүргэгджээ. Энэ хэргийг Нью-Йорк хотын үзэн ядах гэмт хэрэгтэй тэмцэх тасгаас мөрдөн шалгаж байна.
Хун тоолохоос илуу коронавирусын дэгдэлтийг ямар хурдтай дарж, хяналт тогтоож байгаа сайн туршлагаас нь бичээч!!! Амьдрал нь хэвийн тайван бна. Солонгосоос ирж байгаа иргэд эруул, саруул хумуус хундэтгэж харьцаж, хохирлыг нь барагдуулах естойдоо!!!
Солонгост ажилын байр ямар болсон бэ. Манайханд ажил хэр олдож байна