sonin.mn
МОСКВА. /TASS/. ОХУ-д коронавирусээр халдварласан хүний тоо нэг өдрийн дотор 52-оор нэмэгдэж, 199-д хүрлээ гэж тус улсын коронавирусний халдвартай тэмцэх шуурхай штаб мэдээлжээ.
Шинээр илэрсэн тохиолдлуудын 12 нь Москва хотод, Москва болон Свердловск мужид тус тус тав, Тула муж болон Красноярск, Хабаровын хязгаарт тус тус гурван тохиолдол бүртгэгдсэн байна. 
 
 
 
Тамбов, Воронеж, Киров мужууд болон Краснодарын хязгаарт тус тус хоёр, Иванов, Рязан, Мурманск, Нижегород, Новосибирск, Оренбург, Саратов болон Твер муж, Пермийн хязгаар, Бүгд Найрамдах Саха болон Чуваш Улс, Ханти-Манси өөртөө засах тойрог болон Санкт-Петербургт тус тус нэг шинэ тохиолдол илэрчээ. 
 
 
 
Шуурхай штабаас мэдээлснээр, сүүлийн хоёр долоо хоногт ОХУ-ын иргэд коронавирусний халдвар тархсан орнуудад зорчсон байна. Эдгээр хүнтэй Оросын дэвсгэрт хавьтсан хүмүүсийг олж тогтоосон бөгөөд одоо эмнэлгийн хяналтад оруулах, шинжилгээ авах ажил хийгдэж байгаа аж.
 
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг