БЕРЛИН. /TASS/. Германд коронавирусээр халдварласан хүний тоо 15000 давсан тухай “N-TV” телевиз мэдээлсэн байна.
Өмнөх өдөртэй харьцуулахад тус улсад коронавирусний 2500 гаруй тохиолдол шинээр бүртгэгджээ. ХБНГ-д 4971 хүн халдвар авсан Умард Рейн-Вестфал коронавирусний халдварын голомт хэвээр байна. Цаашлаад Баден - Вюртемберг болон Баварияд 2748 болон 2282 хүн тус бүр коронавирусээр халдварлажээ.
Халдварын улмаас 44 хүн нас барсан байна. Коронавирус хурдацтай тархаж байгаатай холбогдуулан ирэх ням гарагт Германы канцлер Ангела Меркель, холбооны мужийн ерөнхий сайдууд хөл хорионы цаг тогтоох асуудлыг хэлэлцэх төлөвтэй байна.
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл0
Сургууль цэцэрлэгийг зуны улиралд ажиллуулахыг хүлээн зөвшөөрөхгүй. Зуны улиралд хүүхдүүдтэйгээ хөдөө агаар салхинд гарч амармаар байна.
тэгээд одоо өвчиний улмаас ийм нөхцөл байдал үүсээд бхад зөвшөөрнө зөвшөөрөхгүй гээд яахав
Ардчилсан намын дарга Эрдэнээ гадаадаас короно вирустэй хүн ирж баыгаа нь 3 сая хүмүүсээ эрсдэлд оруулж байгаа гэмт хэрэг гэж байгаа нь үнэн шүү
тийм шүү дээ. зөв. тэдгээр нөхдөөс нэг нь л нууц байж байгаад 21 хоногийн дараа илэрвэл яах вэ? тэгвэл ёстой эрчтэй тархалт болно. монголийн эмнэлэг дийлэх үү.