sonin.mn
ТОКИО. /NHK/. Японы баруун нутгийн Хиого мужид коронавирусний халдварын хоёр шинэ тохиолдол бүртгэгдсэнээр өнөө өглөөний 10 цагийн байдлаар нийт халдвар авсан хүний тоо 962 боллоо гэж тус улсын Эрүүл мэндийн яам мэдээллээ.
 
Үүнд Хятадын Хубэй мужаас нүүлгэн шилжүүлсэн 14 иргэн багтсан байна. Халдварын тохиолдлуудыг мужаар авч үзвэл, Хоккайдод 157, Айчид 134, Осакад 119, Токиод 118 тохиолдол бүртгэгджээ.
Мөн “Diamond Princess” аяллын хөлөг онгоцон дээр 712 хүн коронавирусний халдвар авсан бөгөөд тэдгээрийг нийлүүлснээр Японд нийт 1674 тохиолдол бүртгэгдсэн байна. Халдварын улмаас 40 хүн нас барсны 7 нь хөлөг онгоцны зорчигчид юм.
Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, пүрэв гаргийн байдлаар нийт 766 хүн эдгэрч, эмнэлгээс гарсны 215 нь Японд халдвар авсан хүмүүс бол 551 нь “Diamond Princess” хөлөг онгоцны зорчигчид ажээ. 
 
 
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг