МОСКВА. /RIA Novosti/. Японы эмийн үйлдвэрийн “Takeda Pharmaceutical” компани цусны сийвэнгээр коронавирусний эм бүтээж эхэлснээ мэдэгджээ.
"COVID-19"-ийн халдвар авсан хүмүүсийг эмчлэхэд зориулагдсан, “SARS-CoV-2” вирусний эсрэг “H-IG” хэмээх маш хүчтэй иммуноглобулин /эсрэг бие нь сийвэнсэг эсээс үүдэлтэй уураг/ гаргах авах ажил хийгдэж байна" гэж “Takeda” компанийн мэдээлэлд дурдсан байна.
Эм гаргахын авахын тулд “COVID-19”-ийн халдвар аваад эдгэрсэн эсвэл вакцин бүтээсний дараа вакцин хийлгэсэн хүний цусны сийвэн зайлшгүй шаардлагатай гэж тус компанийн судлаачид тайлбарлажээ. Эрдэмтдийн тайлбарлаж байгаагаар, эдгэрсэн доноруудад “COVID-19” туссан хүмүүсийн өвчний явцыг хөнгөвчлөх болон өвчин хүндрэхээс урьдчилан сэргийлэх чадвартай эсрэг биетүүд бий болсон байдаг гэнэ.
“Takeda Pharmaceutical Co.” компани нь Японы Осака хотод байрладаг. Тус компани 1781 онд байгуулагдсан бөгөөд 1925 оноос хойш зах зээлд корпорац хэлбэрээр ажиллаж байгаа ажээ. Нийт 30 мянга орчим ажилтантай байна.
“COVID-19”-ийн халдвар цар тахлын хэмжээнд хүрснийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага гуравдугаар сарын 11-нд зарласан билээ. Өнгөрсөн оны сүүлчээр БНХАУ-д бүртгэгдсэн коронавирусний халдвар дэлхийн 160 гаруй улсад тархсан бөгөөд 200 мянга гаруй хүн халдварлаж, 8000 гаруй хүн нас барсан байна. Өнөөдрийн байдлаар коронавирусний эм бэлдмэл бүтээж байгаагаа дэлхийн 66 компани мэдэгдээд байгаа бөгөөд тэдгээрийн 51 нь ДНХ, РНХ эсвэл “жижиг молекулуудад” тулгуурлан вакцин гарган авах арга замыг хайж байгаа аж.
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл0
Халдвартай хүмүүсийг эрүүл иргэдтэй цуг тээвэрлэх нь бүгдийнх нь хувьд эрсдэл гэсэн утгатай . Онгоцоор ирэх хүмүүс ухамсартай шийдвэр гаргах боломжийг олгож зорчигчид дунд халдвартай хүн байхыг үгүйсгэхгүй гэдгийг тодорхой хэлж мэдээлэх ёстой. Эсбөгөөс эрүүл хүнийг эрсдэлд оруулсан бурууг засаг үүрч гарахвий. За ингээд зарга үүсвэл жинхэнэ хэн нь юу яасан ийсэн гээд явж өгнө. Иймл юм. Эрх баригчид арай л эрдээд байнауу. Том дуугарч загнахын цаана учир бий гэж хардах нь зөвүү үгүй юу.
Bitgii medemhiirch soliorood bai UOK medeed l bugded ni mask zuulgeed hund ovchtei humuusiig alj boloh hol suulgaj bgaa bizdee

Маш том бизнес хийх орчин бүрэлдсэн тул вакцин хийх чадвартай улс болох хятад,орос,япон,солонгос,франц,америк зэрэг улсууд тэргүүлэн бүх боломжоо ашиглан уралдацгааж байнаа!! Бүх шалгалтыг амжилттай сайн давсан вакцин нь олон түмэнд хүрч буянаа өгөх байхаа?! Ганц том асуудал бол хүн бүхэнд хүртээмжтэй,боломжийн үнэтэй байх нь тулгамдсан асуудал болоод байгаа?! Энэ бол яавч бизнес биш,хэрэв бизнес маягаар хандаж ашиг харах компани нь удалгүй нэр хүндээ алдаж унах нь ойлгомжтой гэж бүх нийтээрээ үзэжгээц байгаа юм ыайнаа!!!

Мундаг. Удахгуй гаргаад ирнэдээ. Хувь хун хамгаалалтаа л сайн хий л дээ. Нэг л сандарсан би ухэхээр чи ух гэсэн ахар ухаантангууд!
Халдварт овчин ямар ч эмчилгээгуй гээд байхад л голомтоос хун зоогоод байдаг ямар гээчийн тэнэгууд вэ?