sonin.mn
ВАШИНГТОН. /TASS/. Коронавирусний цар тахал дэгдэж, Засгийн газар халдварт өвчинтэй тэмцэх арга хэмжээ авч байгаатай холбоотойгоор өнгөрсөн долоо хоногт АНУ-ын 3.2 сая иргэн анх удаа ажилгүйдлийн тэтгэмж авах өргөдлөө өгчээ. Энэ тухай АНУ-ын Хөдөлмөрийн яамны мэдэгдэлд дурдсан байна.
 
Өнгөрсөн долоо хоногт анх удаа ажилгүйдлийн тэтгэмж авах өргөдлөө өгсөн хүний тоо 3 сая 283 мянгад хүрчээ. Энэ нь 1982 онд хамгийн өндөр хэмээн тэмдэглэгдэж байсан үзүүлэлтээс 4 дахин илүү юм. 1982 онд 695 мянган хүн ажилгүйдлийн тэтгэмжийн өргөдлөө өгч байжээ.  
 
“The Washington Post” сонины мэдээлснээр, өргөдлүүдийг утсаар болон цахим хуудсаар дамжуулан хүлээн авч байгаатай холбоотойгоор зарим иргэн өргөдлөө өгөхийн тулд хэдэн цагаар хүлээх шаардлагатай болоод байгаа аж. АНУ-ын эдийн засагчдын үзэж байгаагаар, тус улсад хямрал хэдийнээ эхлээд байгаа бөгөөд 4 дүгээр сар гэхэд ажилгүйчүүдийн тоо 40 сая давах магадлалтай байгаа аж. 
 
 
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг