Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу БНСУ, Япон улсаас иргэдээ авч ирэх тусгай үүргийн нислэгийг МИАТ ТӨХК-иас 2020 оны 04 дүгээр сарын 02, 03-ны өдрүүдэд хийхээр болсонтой холбогдуулан дараах мэдээллийг хүргэж байна.
Тусгай үүргийн нислэгээр эх орондоо ирэх хүсэлт гаргасан иргэд ирээд 21 хоног тусгаарлагдах байр, хоолны зардлаа өөрсдөө хариуцна.
Иргэдийг 21 хоног тусгаарлах байр, хоолны зардал хоногийн 50000 төгрөг буюу нийт 1 050 000 төгрөг,
0-5 настай хүүхэд төлбөргүй, 6-18 хүртэлх насны хүүхэд хоногийн 30000 төгрөг буюу нийт 630000 төгрөг байна.
Дээрх төлбөрийг тус улсуудаас ирэх иргэний ар гэрийнхэн нь Монголд, Онцгой байдлын ерөнхий газрын /ХААН БАНК 5084538375/ дансанд урьдчилан шилжүүлж, төлбөрийг бүрэн барагдуулсны дараа онгоцны суудлыг баталгаажуулна.
Төлбөр хийхдээ тухайн иргэний ОВОГ, НЭР, РЕГИСТРИЙН ДУГААР болон БАЙРНЫ ТӨЛБӨР гэдгийг заавал тодорхой бичихийг анхаарна уу.
Түүнчлэн тусгаарлах байр, хоолны зардлыг АТМ-ээр төлөхгүй байхыг анхааруулж байна.
Төлбөрөө зөвхөн банкны теллерээр эсвэл мобайл банк, интернэт банкаар төлөх боломжтой.
Төлбөр хийгээгүй тохиолдолд бүртгэлээс хасч, төлбөрөө төлсөн дараагийн иргэнийг онгоцонд суулгана. Мөн тусгай нислэгээр ирэх иргэд тухайн улсдаа коронавируст халдварын шинжилгээг заавал өгсөн байх шаардлагатай гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.
Сэтгэгдэл0
NADAD TOLBOR XIIX CHADAL BAIXGYI TIIM BOLOXOOR MONGOLD OCHIXGYI XAANCH YXSEN JALGAA BAIXGYI
Солонгос олон хоног хорионд орж менгее барсан, газар хэл мэдэхгуй, явж чадахгуй ч иргэд бна. Тэд ендер унээр шинжилгээ хийлгээд, тусгаарлалтын менгийг телеед ирж чадахгуйшдээ! Яасан харгис шийдвэр бэ?! Зарим улс иргэдээ бур унэ телбергуй яаралтай татаад авч байна!!!
Японд коронавирусын шинжилгээ авч бгаа газар байхгүй ш дээ. Япон иргэд ч шинжилгээ өгч чадахгүй байхад балай юм шаарддаг юм бэ?!? Японд бгаа монголын ЭСЯам гэж ёстой хэрэггүй газар бн. Утсаа авна гэж бхгүй, татан буулгавал таарна