Египетийн ерөнхий прокурор шинэ коронавирусын талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр цуурхал болон худал мэдээ тараасан бүх хүн торгуулах, шоронд орж болно гэж мэдэгджээ.
Тэрээр мэдэгдэлдээ “Нийтийн хэв журмыг алдагдуулах, үймээн үүсч болох санаатайгаар худал мэдээ, цуурхал, худал баримт тараасан бол нэг жилээр шоронд хорих, 20 мянган египет фунт хүртэлх хэмжээний торгууль ногдуулна” гэжээ.
Түүнээс гадна бусад оронд тус улсын санхүүгийн байдлыг сулруулж болох дотоод нөхцөл байдлын талаар хуурамч мэдээ нийтэлсэн хүнийг таван жил хүртэл хугацаагаар шоронд хорино гэдгийг онцолжээ. Египетийн Прокурорын газраас худал мэдээлэл болон цуурхалтай тэмцэх ажлыг ерөнхий прокурор удирдана. Мөн хуулийг хэрэгжүүлэхдээ эргэлзэхгүй гэж нэмж мэдэгдсэн байна. Ерөнхий сайд Мустафа Мадбули нэмэлт арга хэмжээ авч байгаагаас гадна энэ халдварт өвчнийг тархахаас сэргийлж нийтийн болон хувийн тээврийн хөдөлгөөнийг 15 хоногоор хойшлуулжээ.
Х.Оюунболд
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
Цэргийн баярын өдөр ТЕГ-ын Хэлтсийн дарга, Хурандаа н.Давааням, хурандаа н.Төгс-Очир нар бусадтай нийлэн цэргийн баярыг нижгэр тэмдэглэж байгаад зодолдож, нэгнийгээ гэмтээжээ. Тодруулбал, хурандаа Давааням гэгч нь хамт байсан Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн Тасгийн дарга н.Ганбаатарт агсам тавьж улмаар ууж байсан шар айргийнхаа аягаар толгойн тус газарт нь цохисноор Ганбаатар хүнд гэмтэл авч, Гэмтэл согог судлалын үндэсний төв эмнэлэгт хүргэгдсэн байна. Энэ хэрэг “Энкодо Булл”-ын VIP өрөөнд болжээ.
hudal medee taraaval torgono shuu!
толгоно шүү толгоно.