sonin.mn
Их эв намын дүрэмд орсон нэмэлт өөрчлөлтийг бүртгүүлэх тухай тус намаас гаргасан хүсэлтийг Дээд шүүх 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хэлэлцлээ.
Улсын Дээд шүүх дээрх хүсэлтийг хэлэлцээд Их эв намын дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлт нь Үндсэн хууль, Улс төрийн намын тухай болон бусад хууль зөрчөөгүй хэмээн үзэж, тус намын дүрмийн өөрчлөлтийг бүртгэв.