БЭЭЖИН. /ТАSS/. БНХАУ ард иргэдийнхээ коронавирустэй хийсэн тэмцэлд зориулж, “Ухань” хэмээн нэрлэсэн хиймэл дагуулыг энэ сарын хоёрдугаар хагаст тойрог замд оруулна гэж "Жэньминь жибао" сонин мэдээлжээ.
Уг хиймэл дагуулыг хатуу түлшт "Куайжоу-1A" зөөгч пуужингийн тусламжтайгаар сансарт хөөргөх бөгөөд энэ нь хиймэл дагуулын шинэ хөтөлбөрийн эхлэл болох төлөвтэй гэж "Жэньминь жибао" мэдээлсэн байна.
БНХАУ цаг уур, харилцаа холбоо, навигацийн хиймэл дагуулууд, мөн сарыг судлах технологи бүтээн үндэсний сансрын хөтөлбөрөө идэвхтэй хөгжүүлж байгаа юм. Тус улсын эрдэмтэд мөн солирууд, Ангараг гаргийг судлах төсөл хэрэгжүүлж байгаа бөгөөд тэдгээрийн гадаргууг энэ жилээс эрчимтэй судалж эхлэх ажээ.
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл0
Хятад коронавирусийн халдварыг ялан дийлээгүй.
Хөсрий хогнууд чинь хятад цар тахалын халдвараа сансарт цацах нь! Дэлхийн олон арван мянган хүн хөнөөсөндөө ханаагүй юу?
Дэлхийгээр нэг өвчин тараачихаад тэр тухай юу боддог болоо?!
Хамгийн олон хүн амтай хөл хөдөлгөөн ихтэй энэ улс коронавирусийн халдварыг ялна гэж байхгүй.
Коронавирусийн халдвар зөөвөрлөж эх орондоо очихгүй гэж байгаа эх оронч монголчуудаар бахархаж байна.
Mongolin Ontsgoi Gamshigin ersdel unlegchdin holboo ard irged ta buhen gaduur baga garch maska zuuj garaa sain ugaaj ariutga MOGEUH
Юу вэ Дэлхий нийтээр тарааж, цацчихаад одоо тэгээд баярлаад байгаа юм уу. Тэгвэл нууж байгаад санаатайгаар тараасан гэсэн үг үү. Нэг бөмбөрцөгт байж, бусад улс орнууд хэцүү байхад өөрсдөө эхэлж тараачихаад баярлаж болохгүй. Дэлхийн холбогдох байгууллагууд хориг тавих хэрэгтэй: