ВАШИНГТОН. /CNBC/. Дэлхий даяар коронавирусний халдвар авсан хүний тоо хоёр сая давж, халдварын тохиолдлын тоо 11 хоногийн дотор хоёр дахин нэмэгдлээ.
Жонс Хопкинсийн нэрэмжит их сургуулийн мэдээллээс үзэхэд, орон нутгийн цагаар даваа гаргийн оройны байдлаар “COVID-19” халдвар дэлхийн хэмжээнд 2019320 хүнд халдварлаж, 119483 хүн нас баржээ.
Дэлхий даяар халдвар авсан хүний тоо энэ сарын 2-нд нэг саяд хүрч, нас баралт 50 мянга давсан юм.
Шинэ коронавирусний халдвар БНХАУ-ын Ухань хотод өнгөрсөн 12 дугаар сард анх дэгдсэнээсээ хойш дэлхийн бараг бүх улс оронд тархаж, халдварыг хязгаарлахын тулд тогтоосон хөл хорионы арга хэмжээнүүд олон сая хүний өдөр тутмын амьдралд нөлөөлөөд байна.
АНУ-д халдварын хамгийн олон буюу 577 мянга гаруй тохиолдол бүртгэгдэж, 23500 хүн нас баржээ. Тус улсын араас Испани /170 мянга/, Итали /159 мянга/, Франц /137 мянга/, Герман /128 мянга/ жагсаж байна.
БНХАУ-ын хувьд халдварын 83 мянга гаруй тохиолдол бүртгэгдсэн бөгөөд халдварын голомт Ухань хотод тогтоосон 11 долоо хоногийн хөл хориогоо саяхан цуцалсан юм.
Итали, Испани, АНУ зэрэг халдвар хамгийн их тархсан орнуудад вирусний тархалт саарч буй хандлага ажиглагдаж байгаа хэдий ч Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ хязгаарлалтын арга хэмжээнүүдийг хэт эрт цуцлахгүй байхыг даваа гарагт анхааруулжээ.
“Асар хурдацтай тархаж буй “COVID-19” үүнээсээ удаанаар саарах болно. Өөрөөр хэлбэл, халдварын саарах үйл явц өссөнөөсөө удаан байх болно. Иймээс хязгаарлалтын арга хэмжээнүүдийг аажмаар, хяналттайгаар цуцлах хэрэгтэй” гэж ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейесус хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн байна.
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл0
Халдвар дэлхий даяар улам тархаж байхад монголын засгийн газар гаднаас хүн тээвэрлэн авчрахаа болиочээ. Монголоос коронавирусийн халдвар илэрсэн 17 хүн бүгд гаднаас ирсэн хүмүүс.
Ter Mongol humuusiig tend ni orhih gejuu tegj yaj boloh ve hoo avchiraad hamgaalaltaa sain huuhed bolnoo hoo
Ter Mongol humuusiig tend ni orhih gejuu tegj yaj boloh ve hoo avchiraad hamgaalaltaa sain huuhed bolnoo hoo
Ter Mongol humuusiig tend ni orhih gejuu tegj yaj boloh ve hoo avchiraad hamgaalaltaa sain huuhed bolnoo hoo
GADNAAS XYN IREX BOLGOND KORONA-19 NEMEGDENE TEGEED BYX MONGOLCHUUD BIRUUS ABNA MONGOLIIN ERYYLIIG XAMGAALAX JAM DIILEXGYI MONGOLCHUUD BARAG BYGD BIRUUS ABNA TEGEED DARAAN JU BOLOXIIG XENEES CH BISCH KORONA AXAAS ASUU ENE BOL YXEL
TARBAGA EBII COLONGOCOOC BIRUUC ABCHIRCAN ENE EBIIG GAZAG DOOR XORJ SHOROOGOOR CAIN BULAAD XAJAX XEREGTEI
ядчихсан амиа бодсон арчаагүй хүмүүс олны дунд байх. Дэлхийн өнцөг булан бүрт таран бэдэрч хорвоогийн тоос хөдөлгөж яваа элэг нэгт Монгол ах дүүсээ эх орондоо буцна гэвэл боломжоороо татаад л байгаарай. Уруул дордойвч элэг дордойхгүй гэдэг бус уу