sonin.mn
ЛОНДОН. /Reuters/. Их Британид коронавирусний халдварын тархалтын оргил үе эхэлж байгаа боловч хөл хориог цуцлахад хэтэрхий эрт байна гэж тус улсын Эрүүл мэндийн сайд Мэтт Хэнкок өнөөдөр мэдэгдлээ.
М.Хэнкокийн хэлснээр, Засгийн газар зайнаас харилцах арга хэмжээнүүдийг сулруулсан тохиолдолд вирусний халдвар хурдацтай тархаж болзошгүй ажээ. “Бид хөл хориог цуцлахад хэтэрхий эрт байна гэж үзэж байгаа. Хэдийгээр халдварын тохиолдлын тоо тогтворжиж байгаа нь тоон үзүүлэлтүүдээс харагдаж байгаа боловч хараахан буурч эхлээгүй байна” гэж тэрбээр хэлжээ.
Эрүүл мэндийн сайдын мэдээлснээр, Их Британийн эмнэлгүүдэд нас барсан хүний тоо сүүлийн 24 цагийн хугацаанд 761-ээр нэмэгдэж, 12868-д хүрсэн хэдий ч нийт тоон үзүүлэлт үүнээс өндөр байж болзошгүй ажээ. Жонс Хопкинсийн нэрэмжит их сургуулийн мэдээллээр тус улсад халдвар авсан хүний тоо 99 мянга давсан байна. 
 
 
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг