БЭЭЖИН. /NHK/. Шинэ коронавирус БНХАУ-ын Ухань хотын Вирус судлалын хүрээлэнгээс тархсан гэх мэдээллийг тус хүрээлэнгийн эрдэмтэн Юань Жимин няцаасан байна.
АНУ-ын олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд вирус далайн бүтээгдэхүүний захаас бус Вирус судлалын хүрээлэнгээс тархсан байж болзошгүй гэж мэдээлсэн юм. Тус лабораторид сарьсан багваахайнуудын коронавирусний судалгаа хийдэг байна.
Юань Жимин, вирус лабораториос тархах ямар ч боломж байхгүй бөгөөд бид шинжлэх ухааны судалгаа, хөгжүүлэлтийн ажилдаа маш хатуу дүрэм журмыг дагаж мөрддөг гэж хэлсэн байна. Мөн тэрбээр манай оюутнууд, ажилтнууд, тэтгэвэрт гарсан ажилтнууд дунд халдвар авсан хүн байхгүй гэж нэмж хэлжээ.
Түүнээс Америкийн хэвлэлүүдээр цацагдсан мэдээллийн талаар лавлахад, тэдэнд ямар ч нотолгоо байхгүй, уг мэдээллийг зөвхөн таамаглалд тулгуурлан гаргасан гэж хариулсан байна.
АНУ-ын засаг захиргаа уг асуудлыг мөрдөн шалгаж байгаа гэж тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдсэн юм. Харин БНХАУ-ын Засгийн газар уг мэдээллийг няцааж, үүнд шинжлэх ухааны ямар ч үндэслэл байхгүй гэж мэргэжилтнүүдийн хэлснийг иш татан мэдэгджээ.
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл0
Wuhan gedeg hotoos garsan.Bugd l medej baigaa.
АНУ, Хятад хоёр энэ вирусыг гаргах чиглэлээр хамтран ажиллаж байсан юм биш үү? Хятадууд нь хариуцлага алдаж хүнд халдварлуулсан гээд байгаа биздээ. Том гүрнүүд бүгдээрээ л ийм юм хийцгээж байгаа. Өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр гэж өөрсдөө л сөнөнөдөө. Манайх ч гэсэн тарваган тахлаа судлахад юу нь болохгүй гэж!