sonin.mn
ТЕХРАН. /TASS/. Коронавирусний тархалт шоронгуудад газар авахаас сэргийлэх зорилгоор Ираны эрх баригчид гадаадын 1000 орчим хоригдлыг сулласан тухай тус улсын Дээд шүүхийн албан ёсны төлөөлөгч Голям Хосейн Исмаил мэдэгджээ.
“Бид зуун мянган хоригдлыг түр чөлөөлсөн бөгөөд үүнээс мянга гаруй хоригдол нь гадаадын иргэд байсан” хэмээн тэрбээр хэлжээ. Хоригдлуудыг түр хугацаагаар суллах шийдвэрийг Ираны эрх баригчид 3 дугаар сарын эхээр гаргасан юм.
Иран улсад сүүлийн долоо хоногуудад коронавирусээр шинээр халдварласан тохиолдлын тоо буурах хандлага ажиглагджээ. Албан ёсны статистик мэдээллээс үзвэл, тус улсад 3 дугаар сарын 30-нд халдвар авсан хүмүүсийн тоо оргил үедээ хүрч, түүнээс хойш буурч эхэлсэн байна. Одоогийн байдлаар тус улсад коронавирусний халдварын нийт 83505 тохиолдол бүртгэгдсэн бол 5209 хүн нас баржээ. 
 
 
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг