ВАШИНГТОН. /TASS/. Коронавирусний цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн үр дагаврын улмаас эрх баригчид 60 хоногийн хугацаатайгаар цагаачдыг хүлээн авахаа зогсоож байна гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгджээ.
“Үл үзэгдэгч дайсантай хийж буй тэмцэл нь ажилчдад нөлөөлсөн бөгөөд вирустэй тэмцэж, бусдын амь насыг эрсдэлээс хамгаалахын тулд Америкийн хэдэн сая иргэн өөрийгөө золиосолж, ажлын байраа орхисон. Бид тэдэнд ажлын байрыг нь буцааж өгөх үүрэгтэй. Ажилтнуудаа хамгаалах үүднээс бид цагаачдыг хүлээн авахаа түр хугацаагаар зогсоож байна. Энэхүү захирамж нь 60 хоног үйлчлэх бөгөөд эдийн засгийн нөхцөл байдлаас хамаарч цаашид үйлчлэлийн хугацааг сунгах эсвэл өөрчлөх эсэхийг судалж үзнэ” гэж тэрбээр хэлсэн байна.
АНУ руу цагаачлахыг түр хугацаагаар зогсоох тухай зарлигт Д.Трамп лхагва гарагт гарын үсэг зурах аж.
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл0
Өө хөөрхий дөнгөж 60 хоногийн хугацаагаар зогсоож байгаа юм уу. ядахдаа жилээр юм уу хэдэн жилээр зогсоосон юм болов уу гэсэн чинь үгүй юм байна л даа. Хзнээ дуусаж байгаа улсад цагаачид нээрээ хэрэгтэй байгаа байх л даа.
Энэ хүний цагаачлалыг хязгаарлана, цагаачид америк иргэдийн ажлын байрыг булааж байгаа гэдэг нь туйлын үнэн юм. Энэ хүн хана хэрэм барьснаар цагаачдын урсгал эрс багасч ажилгүйдэл ядуурал буурч эдийн засаг өсч олон сая иргэд ажлын байртай болсон. Тиймээс трампыг америк иргэд сонголтгүйгээр дахин ерөнхийлөгчөөр сонгох нь зөв.
Америкт харлан үлдээд амьдарвал олон жил баригдах айдастай явсаар янз бүрийн өвчинд нэрвэгддэг юм байна харин эх орондоо амьдарвал санаа зовох юм алга үнэн юм сайхан байдаг
Америкт харлан үлдээд амьдарвал олон жил баригдах айдастай явсаар янз бүрийн өвчинд нэрвэгддэг юм байна харин эх орондоо амьдарвал санаа зовох юм алга үнэн юм сайхан байдаг
Хөөрхий дөө баригдаад ачигдчихаа юу?
Аштай юу?