sonin.mn
ПУЭНТ-НУАР. /Africa News/. Африк тивд коронавирусээр халдварласан хүний тоо 24600 давжээ. Тус тивийн олон оронд цар тахлын тархалтаас урьдчилан сэргийлэх, халдварыг хяналтад авах арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байгаа юм.
Жонс Хопкинсийн нэрэмжит их сургууль, Африкийн Халдварыг хяналтад авах төвийн мэдээлснээр, Африк тивийн хоёр улсаас бусад оронд халдварын тохиолдлын тоо нэмэгдсээр байгаа ажээ. Өнөөдрийн байдлаар Африк тивийн 52 оронд халдварын 24696 тохиолдол бүртгэгдэж, 1193 хүн нас барж, 6415 хүн эдгэрчээ.
Тэдгээрээс хамгийн олон хүн халдвар авсан орнуудад Египет /3490/, Өмнөд Африк /3465/, Марокко /3209/, Алжир /2811/, Камерун /1163/, Гана /1042/ багтаж байгаа бол Коморос, Лесотод халдварын тохиолдол бүртгэгдээгүй байна.
 
Африкийн орнуудад тус тус хэдэн тохиолдол бүртгэгдсэнийг дурдвал,  
 
Алжир - 2811, 
Ангол - 24
Бенин - 54
Ботсвана - 20
Буркина Фасо - 500
Бурунди - 11
Бүгд Найрамдах Конго Улс - 350
Габон - 156
Гамби - 10
Гана - 1042
Гвиней - 688
Гвиней-Бисау - 50
Египет - 3490
Жибути - 945
Замби - 70
Зимбабве - 28
Камерун - 1163
Кени - 296
Коморос – 0
Кот-д’Ивуар - 916
Лесото - 0
Либери - 101
Ливи - 59
Мадагаскар - 121
Малави - 17
Мали - 258
Мавритани - 7
Маврики - 328
Марокко - 3209
Мозамбик - 39
Намиби - 16
Нигери - 782
Нижер - 657
Өмнөд Африк - 3,465
Өмнөд Судан - 4
Руанда - 150
Сан Томе ба Принсипи - 4
Сенегал - 412
Сейшелийн арлууд - 11
Сьерра-Леоне - 50
Сомали - 286
Судан - 140
Танзани - 254
Того - 86
Төв Африкийн Бүгд Найрамдах Улс - 14
Тунис - 901
Уганда - 61
Чад - 33
Экваторын Гвиней - 83
Эритрей - 39
Эсватини - 31
Этиоп - 114
 
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг