sonin.mn
ВАШИНГТОН. /Live Science/. АНУ-ын Нью-Йорк муж улсад хоёр муурнаас шинэ коронавирусний халдвар илэрчээ. Тус улсад гэрийн тэжээмэл амьтнаас халдвар илэрсэн анхны тохиолдлууд бүртгэгдэж буй нь энэ юм.
 
 
 
АНУ-ын Хөдөө аж ахуйн яам, Өвчнийг хяналтад авах, урьдчилан сэргийлэх төвөөс лхагва гарагт мэдээлснээр, муурнуудад амьсгалын замын өвчний хөнгөн шинж тэмдгүүд илэрсний дараа шинжилгээ авахад коронавирус илэрчээ. Түүнчлэн муурнууд өөр өөр газарт амьдардаг бөгөөд аль аль нь эдгэрэх төлөвтэй байгаа ажээ.
 
 
 
Муурнуудыг эздээсээ юм уу хөрш зэргэлдээ амьдардаг оршин суугчдаас халдвар авсан хэмээн үзэж байна гэж “NBC” суваг мэдээлжээ. Муурнуудын нэгд халдварын шинж тэмдэг илрэхээс өмнө эзнээс нь халдвар илэрчээ. Нөгөө муурны хувьд гадуур олон гарсан бөгөөд хөршүүдийн хэн нэгнээс халдвар авсан хэмээн үзэж байна.  
Бельгид өнгөрсөн гуравдугаар сард эзнийх нь шинжилгээний хариу эерэг гарсан мууранд мөн халдвар илэрсэн тохиолдол бүртгэгджээ. Мөн АНУ-ын “Бронкс” амьтны хүрээлэнгийн барнаас энэ сарын эхээр коронавирус илэрсэн юм. Одоогийн байдлаар халдвар амьтнаас хүнд халдварласан гэх нотолгоо байхгүй байгаа юм.  
 
Э.Хулан
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг