sonin.mn

ОХУ-ын Байгалийн нөөцийн яамны захиалгаар ОХУ-ын Улаан номонд орсон амьтдын жагсаалтыг шинэчилсэн байна. Энэ удаад Алтайн буюу хар тарвагыг Улаан номд бүртгэжээ.

 

 

Хар тарвага биеэр арай том, тархац нутаг нь Монгол орны баруун аймаг, Казахстан, БНХАУ, Киргизстан, ОХУ юм. Алтайн тарвага хул шаргал, зоо нуруу хул бараан зүстэй, дух, зулай, сүүлний үзүүрийн цацаг үс бараан хүрэн өнгөтэй. Биеийн урт 50-60 сантиметр, биеийн жин дунджаар 6-8 килограмм байдаг. 

 

 

ОХУ-ын Улаан номд орсон амьтныг хууль бусаар агнах, тээвэрлэх, худалдсан тохиолдолд дөрвөн жилийн хугацаагаар хорих ял, нэг сая хүртэлх рублийн торгууль ногдуулдаг юм байна.

 

Х.Заяа

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин