sonin.mn
Оросын Вирус судлал, биотехнологийн шинжлэх ухааны "Вектор" төвд шинэ коронавирусийн шинэ халдварын эсрэг үйлчилгээтэй эмийг хулганууд дээр туршиж эхэлжээ. Эрдэмтэд судалгааны эхний үр дүнг ирэх зургадугаар сард гарна гэж "Роспотребнадзор" вэбсайт мэдээллээ. Энэ төсөл дээр "Вектор" төвийн эрдэмтэд ОХУ-ын ШУА-ийн генетикийн хүрээлэнтэй хамтран ажиллаж байгаа юм.
 
 
 
SARS ба MERS вирусийн эсрэг эмийг гарган авахдаа хулгана, туршсан байдаг. "COVID-19''-ий эмгэг төрүүлэгчээр өвчлүүлсэн лабораторийн хулгана дээр шинэ коронавирусийн халдварын эсрэг вакцин, эмийг турших юм.
 
 
 
Дэлхийн олон улсад вирусийн эсрэг эм гарган авах төсөл туршилтын шатандаа хэрэгжиж байна. Эдгээр лабораториас "Вектор" төвийн ялгарах онцлог нь хүний бие махбодод гаж нөлөөгүй эм үйлдвэрлэх зорилгод оршино. Хэрвээ хулгана дээрх туршилт амжилттай болбол өвчтөнүүдэд турших аж. 
 
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин