sonin.mn
МОСКВА. /TASS/. ОХУ-д коронавирусний халдвар авсан хүний тоо нэг өдрийн дотор 7933-аар нэмэгдэж, 114431 боллоо гэж тус улсын коронавирустэй тэмцэх шуурхай штаб мэдээлжээ.
Сүүлийн 24 цагийн хугацаанд 1601 хүн эмнэлгээс гарснаар эдгэрсэн хүний тоо 13220 болсон бол 96 хүн нас барж, нас барсан тохиолдлын тоо 1169-т хүрчээ. Шинээр илэрсэн тохиолдлуудын 3534 нь буюу 44.5 хувь нь халдварын шинж тэмдэггүй байсан байна.
 
 
 
ОХУ-ын нийслэл хотод нэг өдрийн дотор 3561 тохиолдол шинээр илэрч, Москва хотод халдвар авсан нийт хүний тоо 57300 болжээ. Оросын нийслэл өдөрт илэрсэн тохиолдлын тоо 6.6 хувиар нэмэгдсэн байна. Москва мужид 794 тохиолдол илэрсэн бол Санкт-Петербургт 349, Свердловск мужид 232, Доод Новгород мужид 179, Бүгд Найрамдах Дагестан Улсад 164, үлдсэн нь бусад бүс нутагт бүртгэгджээ. Тус улсын 84 бүс нутагт халдварын шинэ тохиолдол илэрсэн байна.
 
 
 
ОХУ-ын долоон бүс нутагт коронавирусээр халдварласан хүний тоо мянга давсан байна. Тодруулбал, Москвад 57300, Москва мужид 12507, Санкт-Петербург хотод 4411, Доод Новгород мужид 2123, Дагестан улсад 1553, Мурманск мужид 1313, Краснодарын хязгаарт 1083 хүн халдвар авчээ.
 
 
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг