sonin.mn
ОТТАВА. /CBC/. Канад, АНУ-ын эрх баригчид “COVID-19” цар тахлын улмаас хоёр улсын хилийг дахин сар хаахаар тохиролцсон тухай Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо Оттавад болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ. “Хоёр улсын хилийн боомтуудыг түр хаах хугацааг бид дахин 30 хоногоор сунгахаар тохиролцлоо. Энэ бол хоёр улсын иргэдийг хамгаалах маш чухал шийдвэр юм” гэж Канадын удирдагч хэлсэн байна.
 
 
 
Түүний  хэлснээр, хоёр улсын хилийг нээх эсэх асуудлыг зургадугаар сарын сүүлчээр хэлэлцэнэ. “Хямралын үед бид долоо хоног бүр шийдвэр гаргаж байна. Нөхцөл байдал маш хурдан өөрчлөгдөж байгаа бөгөөд бид иргэдийнхээ ​​аюулгүй байдлыг хангах, эдийн засгаа сэргээх үйл ажиллагааг хооронд нь тэнцвэржүүлэн канадчуудын хувьд ашигтай шинэ арга хэмжээг цаг тухайд нь авч байна” гэж тэрбээр хэлжээ.
 
 
 
Коронавирусний халдвар тархсантай холбогдуулан Канад, АНУ-ын хилийг гуравдугаар сарын 21-нд хаасан бөгөөд хоёр ч удаа сунгасан юм.
Хамгийн сүүлийн мэдээллээр, Канадад халдвар авсан хүний тоо 78 мянга давж, 5857 хүн нас барсан бол АНУ-д 1.55 сая гаруй хүн халдвар авч, нас барсан тохиолдлын  тоо 91 мянгад хүрчээ.
 
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг