sonin.mn

Архинаас үүдэлтэй гэмт хэргийн гаралт буурахгүй байгаа. Жилээс жилд архичдын тоо нэмэгдэж, гэр бүл салалт ихэссэн. Үүнтэй уялдуулан мэргэжлийн байгууллагаас арга хэмжээ авдаг ч үр дүнгүй байна.

 

Тоон үзүүлэлтээс харвал, Монгол Улсад сүүлийн хоёр жилд үйлдвэрлэсэн согтууруулах ундааны 13.4 хувийг спирт, 32.0 хувийг архи, 5.0 хувийг дарс, 49.6 хувийг шар айраг эзэлжээ.

 

Эдгээр үйлдвэрлэсэн, импортлосон согтууруулах ундааг хүн амын 18 ба түүнээс дээш насны нэг хүнд 48.5 литр буюу спирт 2.0, архи 11.0, шар айраг 34.5, дарс 0.1 хувь ногдож байна. Энэ тоо 2009 онд нэг хүнд ногдох үзүүлэлт 36.4 литр байсан бол 12.1 литрээр нэмэгдсэн болохыг харуулжээ.

Эх сурвалж: "Завхан"