sonin.mn

Израилийн археологичид одоогийн Монголын тал нутгаар их Цагаан хэрэм дайран өнгөрснийг баталсан тухай “Le Figaro" сонинд бичжээ. "Хэрмийн энэ хэсгийг барих нь дундад зууны үеийн томоохон төсөл байв. Энэ талаар түүхийн цөөн баримт бичигт дурдсан байдаг. Хананы өндөр хоёр метр орчим байсан нь стратегийн хамгаалалт биш байсан бололтой. Магадгүй нүүдэлчдийн дотоод бодлогын нэг хэсэг байсан болов уу" гэж судалгааны багийн ахлагч, Иерусалимийн Еврейн их сургуулийн Ази судлалын профессор Гидеон Шелак-Лави хэлжээ.

 

 

Түүний судалгааны баг агаарын судалгааны мэдээлэл, хиймэл дагуулаас авсан зургийг ашиглан энэхүү дүгнэлтийг гаргажээ. Гэхдээ Монголын тал дахь хэсэг нь цагаан хэрмээс алслагдсан нь эрдэмтдийн анхаарлын татаж байгаа юм. Израилийн археологичдын судалсан 737 километр урт Чингисийн даланг Гидеон Шелак-Лави "Хойд хэрэм" гэж нэрлэжээ.

 

 

Цагаан хэрмийг нийтийн тооллын өмнөх III зуунд хятадууд умардын нүүдэлчдийн довтолгооноос улсаа хамгаалах зорилгоор босгож эхэлсэн байна. Цагаан хэрмийн нийт урт нь 21 мянган километр юм.

 

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин