sonin.mn
МОСКВА. /TASS/. ОХУ-ын Хабаровын хязгаар, Тюмень болон Санкт-Петербург хотод хүн амын дунд коронавирусний халдварын эсрэг дархлаа суусан эсэх судалгааг энэ сард явуулна гэж тус улсын Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах газар /Роспотребнадзор/ мэдээлэв.
 
 
 
Судалгааны явцад олж авсан мэдээллүүд ОХУ-ын бүс нутгууд, нийт улсын хэмжээнд тархвар судлалын нөхцөл байдлын урьдчилсан мэдээг боловсруулах, түүнчлэн тархалтын явцын онцлог шинж чанарыг тодорхойлох, шинэ коронавируст халдварын өвөрмөц болон өвөрмөц бус өвчлөлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг төлөвлөхөд тус дөхөм болно гэж Роспотребнадзор мэдээлжээ.
 
 
 
Судалгаанд нэгээс 17 хүртэлх насны хүүхдүүд, мөн 18-29 нас, 30-39 нас, 40-49 нас, 50-59 нас, 60-69 нас, 70 ба түүнээс дээш насны хүмүүсийг хамруулна.
Уг судалгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжийг харгалзан бүс нутгуудын эрүүл мэндийн байгууллагатай хамтран явуулах аж.
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг