sonin.mn
СӨҮЛ. /Yonhap/. Коронавирунсий цар тахал дэгдсэнтэй холбоотойгоор он гарснаас хойш компьютер тоглоомчдын тоо 50 орчим хувиар нэмэгдсэн тухай тоглоомын контент хөгжүүлэлтээр мэргэшсэн “Unity Technologies” компани илтгэлдээ дурджээ.
 
 
"Компьютер дээр болон консол дээр идэвхтэй тоглогчдын тоо нэгдүгээр сараас тавдугаар сарын хугацаанд өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 46 хувиар нэмэгджээ. Гар утасны тоглоом сонирхогчдын тоо 17 хувиар нэмэгдсэн байна. Цар тахлын өмнө энэ үзүүлэлт 13 хувь орчимд хүрч байсан бөгөөд улс орнууд хөл  хорионы дэглэм тогтоох үед буюу 3 дугаар сард огцом өсжээ. Хүмүүс компьютер тоглоомд илүү их цаг зарцуулж байна” гэж мэдэгдэлд дурджээ.
 
 
 
Тоглоом тоглоход зориулагдсан гар утасны хавсралтын таталтын тоо дээр дурдагдсан хугацаанд 84 хувьд хүрч өссөн байна. 
 
 
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг