БЭЭЖИН. /Xinhua/. БНХАУ-ын судлаачдын гарган авсан идэвхгүй вакциныг амьтад дээр туршихад “COVID-19”-ийг үүсгэдэг “SARS-CoV-2” коронавирусээс хамгаалах эсрэг биет үүсгэсэн гэж “Cell” сэтгүүлд нийтэлсэн судалгаанд тэмдэглэжээ.
Хятадын Үндэсний биотехнологийн группийн харьяа Бээжин хотын Биологийн бүтээгдэхүүний хүрээлэн, Хятадын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв, Хятадын Анагаахын шинжлэх ухааны академи болон бусад хүрээлэнгийн мэргэжилтнүүд хамтран “BBIBP-CorV” вакциныг гарган авсан байна.
Судлаачдын мэдээлснээр, уг вакцин хулгана, харх, гвиней гахай, туулай болон циномолгус сармагчин, резус-макак сармагчны биед “COVID-19”-өөс хамгаалах өндөр концентраци бүхий саармагжуулах эсрэг биет үүсгэжээ. Саармагжуулах эсрэг биет нь өвчин үүсгэгчийг эсэд биологийн нөлөө үзүүлэхээс хамгаалдаг ажээ.
“Уг вакцин өндөр үр дүн үзүүлсэн бөгөөд эмнэлзүйн дараагийн туршилтуудыг явуулна” гэж судалгаанд тэмдэглэжээ. Хятадын Үндэсний биотехнологийн группийн мэдээлснээр, уг вакцины эмнэлзүйн туршилт явуулах зөвшөөрлийг өнгөрсөн дөрөвдүгээр сарын сүүлээр авсан байна.
Бээжингийн Биологийн бүтээгдэхүүнийн хүрээлэн вакциныг олноор үйлдвэрлэх хүчин чадлаа нэмэгдүүлж, Бээжинд үйлдвэрлэлийн нэгж байгуулсан бөгөөд үйлдвэрлэлийн ажиллагаа нь эхэлсэн тохиолдолд уг нэгжид жилд 100-120 сая идэвхгүй вакцин үйлдвэрлэх боломжтой ажээ.
Хятад улс “COVID-19”-ийн таван төрлийн вакциныг гарган авахаар ажиллаж байгаа бөгөөд үүнд идэвхгүй вакцин, рекомбинант уургийн вакцин, аденовирусний вакцин багтаж байгаа юм байна. Одоогийн байдлаар дөрвөн идэвхгүй вакцин, нэг аденовирусний вакцин эмнэлзүйн туршилт явуулах зөвшөөрөл авчээ.
“Хятад улс “COVID-19”-ийн вакциныг амжилттай гарган авсныхаа дараа дэлхий нийтэд түгээнэ” гэж тус улсын Шинжлэх ухаан, технологийн Ван Жиган өнгөрсөн ням гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн байна.
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл0
Hujaa nar erondogtei baisan yum bna
Эд яах вээ. Бид яанаа. Хилээ хаагаад сайн хамгаалж ыайх хооронд бусад улс орнууд ард түмнээ үндсэндээ зохион байгуулалтайгаар халваржуулаад эсрэг биеттэй болгоод авлаа. Бид хилээ мөнх хааж чадахгүйгээс хойш нээх үед харин бүүр хүчтэй хүнд энэ халдварыг тусах байх. Тэр үед манай хэд юу гэх гэж байгаа болоо? Жилд мянгаараа авто ослоор, жирийн хатггагаар ханиадаар, сүрьегээр амий алддаг тухай хэнч ярихгүй албаар бүх муу мэдээг шүүж арл олныг төөрөгдүүлээд байх юм. Сонгууль л байхдаа явж явж.
Тархины тураал
Харин тэглээ бусад улс иргэдээ халдвар эсэргүүцэх чадвартай болгочлоо. Монгол минь хэдий болтол хилээ хаах юм бол доо. Вакцин гартал хаах юм байх даа. Вакцин гарахгүй бол хэцүүдэх юм байна даа!
Бусад улс гэж Хятад вакцин гаргах гэж хичээж байгаагаас биш бүх оронд л тусаад үхэх нь үхээд, эдгэх нь эдгэж байгаа. Харин ч манайх сайн эмчилж байгаа гэж харж байгаа ш д. Одоо хэрнээ эргэж буцаж халдварууд нь сэдрээд л байна. Тэгээд ч вакцин гаргаж авсан орон дэлхий нийтээр тараах үүрэгтэй. Ялангуяа хужаа вакцин гаргавал бүр хурдан тараах үүрэгтэй. Энэ цаг үед дотооддоо тархаахгүй гаднаас оруулахгүй байх нь хамгийн зөв арга.
хятад улс шинжлэх ухааныг хөгжлийын гарц болгож чаджээ.сайхан байна.бид тэднээс суралцах ёстой
одоо америк гэдэг сэтгэлгээнээс татгалз.хөгжлийн түлхүүр хятад руу шилжжээ.хөрш орон.гэдэгч наг талын их боломж шүү.хужаа гээд байгаа хүмүүс цусаа шинжлүүл аягүй бол өөрөө тийм болж таарна шүүүгээ бодох цаг болжээ залуус минь.зөв бичиж сураагүй байхад чинь цаадуул чинь сансарт зугаалж явах байх шүү
Manai erdem shinjilgeenii hureelen nertei tusvuus sanhuujdeg gazruud yu hiij baidag bol,busad orniihon em vaczin turshaad zav chuluugui ajillahiin.