sonin.mn
ВАШИНГТОН. /CNN/. "Би цагдаагийн ажилтнуудыг боох мэх ашиглахыг хориглохыг “ерөнхийдөө” дэмжиж байгаа боловч зарим тохиолдолд шаардлагатай гэж үзэж байна" гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп баасан гарагт мэдэгджээ.
 
 
 
“Би боох мэхэнд дургүй” гэж Ерөнхийлөгч “Fox News” сувагт шууд ярилцлага өгөх үеэрээ хэлсэн хэдий ч цагдаагийн ажилтан ганцаараа хэн нэгэнтэй тэмцэх үед ийм мэх ашиглахыг үгүйсгээгүй бөгөөд хоёр цагдаа нэгийн эсрэг бол өөр хэрэг хэмээн хэлсэн байна.
 
 
 
Цагдаа нарыг боох мэх ашиглахыг хориглох зохицуулалтыг орон нутгийн засаг захиргаа хийх боломжтой боловч Холбооны Засгийн газрын хувьд хатуу зөвлөмжүүдийг өгч болно гэж Д.Трамп мэдэгджээ.
Конгресс дэх Ардчилсан болон Бүгд найрамдах намын гишүүд цагдаагийн балмад, ёс зүйгүй үйлдлийг зогсоох хуулийн төслийг боловсруулахаар ажиллаж байгаа юм. Төлөөлөгчдийн танхимын Бүгд найрамдах намын гишүүн пүрэв гарагт, би боох мэхийг хориглохыг дэмжиж байгаа гэж мэдээлжээ. Уг саналыг Төлөөлөгчдийн танхимын Ардчилсан намын гишүүд хуулийн төсөлдөө мөн оруулсан байна.  
 
Э.Хулан
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг