Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд гурван лабораторид өчигдөр 363 хүний сорьцод шинжилгээ хийхэд дөрвөн хүнд коронавирус илэрчээ.
Энэ тухай ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү өнөөдөр мэдээлэхдээ, "Тэд Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн жолооч бөгөөд 33, 36, 40, 59 настай Беларусь улсын иргэд юм. Тэднийг ХӨСҮТ-д тусгаарлах ажил эхлээд байна" гэв.
Харин "COVID-19” халдвартай 16 хүн өнөөдөр эдгэрч, дараагийн шатны ажиглалтад шилжиж байна. Эдгэрсэн хүмүүс 19-35 насны оюутнууд бөгөөд 2 эрэгтэй, 14 эмэгтэй эдгэрчээ. Тэд 18-65 хоног эмчлүүлжээ.
Ингэснээр манай улсад “COVID-19”-ийн нийт 201 тохиолдол бүртгэгдсэнээс 127 хүн эдгэрээд байна. Эмчлүүлж буй 74 хүний 69 нь хөнгөн, 5 хүний биеийн байдал хүндэвтэр байна.
ХӨСҮТ-д нийт 124 хүн тандалт хяналт, эмчилгээнд байгаа бөгөөд дараагийн тусгай нислэгээр ирэх иргэдийг хүлээн авах бэлтгэлээ хангаж буй юм.
Сөүл-Улаанбаатарын чиглэлийн тусгай онгоцоор энэ сарын 17-нд ирж, ХӨСҮТ-д тусгаарлагдсан таван хүний шинжилгээ болон найман хүний давтан шинжилгээний хариу халдваргүй гарчээ. Мөн тусгай онгоцоор өчигдөр ирж ажиглах байранд тусгаарлагдсан 250 хүний сорьцод коронавирус илрээгүй байна. Тандалтын зорилгоор цугуулсан 70 сорьц, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан зургаан хүний давтан шинжилгээ сөрөг гарчээ.
Ж.Болор
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл0
Хойд хилээр к-вирус орч ирээд байхад УОК нүдээ аниад суугаад байгааг юу гэж ойлгох вэ Дотроо учиргүй хөл хорио тогтоогоод Оростой залгасан хилээр чөлөөтэй к вирус зөөвөрлөж оруулаад суух уу УЭнхтүвшин даргаа .Оросын угшилтай энэ заваан вирус тээгчдээ оруулахаа зогсоогоочээ Үүний оронд Хонг чиглэлийн хилээ нээгээчээ
MGL chuudaa NAADAM hiihguin tulee temtsee.
MGL chuudaa NAADAM hiihguin tulee temtsee.
ЭНЭ ХАЛДВАР ТЭЭГЧ ХАРХНУУДЫГ БҮҮ ОРУУЛААЧЭЭ
ЯМАРЧ ЭМЧИЛГЭЭ ХИЙХГҮЙГЭЭР ШУУД ХИЛ ДАВУУЛЧ ШИДЧИХЭЭЧЭЭ
Русские Манголам голова,Чингис Хан и все.