Он гарсаар 06 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар нийслэл Улаанбаатар хот, Архангай, Булган, Завхан, Дорнод, Сэлэнгэ, Сүхбаатар, Хэнтий, Хөвсгөл, Төв, Ховд, Баянхонгор, Өвөрхангай зэрэг 14 аймгийн 60 суманд нийт 97 удаагийн ой, хээрийн түймэр гарсан. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 17.2 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Дээрх түймэрт урьдчилсан байдлаар 7204 /га/ ой, 206.239 /га/ хээр буюу нийт 213.443 /га/ талбай шатсан. Мөн хоёр гэр, дөрвөн айлын өвөлжөө, нэг автомашин шатаж нийт 1.6 тэрбум төгрөгийн хохирол учирчээ. Учирсан хохирлыг өнөрсөн оны мөн үетэй харьцуулахад 33.7 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа юм.
Өнөөдрийн байдлаар Булган аймгийн Хутаг-Өндөр, Сэлэнгэ,Тэшиг сумын нутаг дэвсгэрт гарсан ойн түймрийг унтраахаар Онцгой байдлын байгууллагын алба хаагчид ажиллаж байна.
Цаг уурын байгууллагын ирүүсэн мэдээллээр ихэнх нутгаар хуурайшилттай байгаа учраас ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлж:
-Ногоон бүсэд зорчихдоо ил задгай гал түлэхгүй байх,
-Асаасан гал, шүдэнз, тамхины галыг бүрэн унтраах,
-Халуун үнс нурамыг ил задгай асгахгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.
Сэтгэгдэл0
БУЛГАНЫХАН БУДЛИАНТАЙ БУДААН ДЭЭРЭЭ ЗОДООНТОЙ ГЭДЭГ ХАМГИЙН ҮНЭН ҮГ ХЭЗЭЭ Ч НЭГ НЭГНЭЭ ДЭМЖДЭГГҮЙ ЯАГААД БУЛГАНЫХАН АНХДАГЧ ВЭ ГЭВЭЛ АМИА БОДОЖ ДОВОО ШАРЛУУЛДАГ БОЛОХООРОО Л АНХДАГЧ БАЙДАГ БУЛГАН АЙМАГТ ГАДНЫ ХҮН ОЧИЖ НЭР ДЭВШВЭЛ ХАМГИЙН ТҮРҮҮНД ГАРНА АЛИВ НЭГ БАЙГУУЛЛАГАД ХАМГИЙН САЙН АЖИЛТАН БУЛГАНЫХ БАЙЖ БАЙГААД ТЭНД ДАХИАД НЭГ БУЛГАНЫ ХҮН ОРВОЛ ТЭР ХОЁР ХОЮУЛАА АЖЛААСАА ХАЛАГДААД НЭГ МЭДЭХЭД ТЭР БАЙГУУЛЛАГА ХОВД УВС ЗАВХАН АРХАНГАЙХНААР ДҮҮРДЭГ ЭНЭ БОЛ БУЛГАНЫХНЫ ЗАН БАС САЙН ЯВАА НЭГЭНДЭЭ ХАМГИЙН ИХ АТААРХДАГ ТИЙМ ДЭЭ Ч САЙН ЯВАА БУЛГАНЫХАН НУТГИЙНХАДАА САЙН ЯВААГАА МЭДРҮҮЛЭХ ХАМГИЙН ДУРГҮЙ БАЙДАГ ЮМ ШҮҮ
БУЛГАНЫХАН ТАМЫН ТОГООНДОО ҮЗЭЛЦСЭЭР БАЙГААД АЙМГИЙНХАА НУТАГ ДЭВСГЭРЭЭС ЗАВХАНЫХАНД АЛДАЖ ОРХОН АЙМГИЙГ БИЙ БОЛГОСОН ОДОО ГАДААДЫН ХҮРГЭН САХАЛ БАТЭРДЭНЭ БАС ДАХИН ТӨР ГЭЭД ЗҮТГЭЖ БАЙНА АРД ТҮМЭНДЭЭ АЖЛАА ТАЙЛАГНАВАЛ ХҮССЭН ХҮСЭЭГҮЙ ЧАМАЙГ ГАРГАНА ГЭХДЭЭ ИХ ХҮН МУУТАЙ ХЭД Ч ХУВИРЧ ХЭНТЭЙ Ч АЛЬ Ч НАМД ОРЖ МЭДЭХ ХҮН