НУР-СУЛТАН. /TASS/. Казахстаны анхны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев коронавирусээр халдварлажээ. Өдгөө 79 настай Н.Назарбаев тусгаарлагдаж байгаа тухай Казахстаны анхны ерөнхийлөгчийн цахим хуудсанд мэдээлсэн байна.
“Одоогоор Казахстаны анхны ерөнхийлөгч өөрийгөө тусгаарлах дэглэмийг сахиж байна. Түүний сүүлд өгсөн коронавирусний шинжилгээний хариу эерэг гарчээ. Тэрбээр алсаас ажлаа үргэлжлүүлнэ” хэмээн мэдэгдэлд дурджээ.
Коронавирусний дэгдэлттэй холбогдуулан онцгой байдлын дэглэмийг Казахстанд 3 дугаар сарын 16-наас 5 дугаар сарын 11 хүртэл сунгасан хэдий ч зарим бүс нутагт хөл хорионы дэглэм үйлчилсэн хэвээр байгаа аж. Тус улсад коронавирусний халдварын 15877 тохиолдол бүртгэгдэж, халдварын улмаас 100 хүн нас баржээ. Эдгэрсэн хүний тоо 9902 болсон байна.
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл0
Казаакууд чинь мааск зүүдэггүй юм уу даа
Zailuul, Sain l hun shig sonsogddog. Muu hun baisiin bolov uu
Ee hoorhii, ard tumendee estoi tusaa ogson hun dee.
bolj bolj daldraasai
ulsaa uls shig goi saikhan bolgoson khun shuu,neteer orood uz Astana gej yamar khot bolsoniig,
ulsaa uls shig goi saikhan bolgoson khun shuu,neteer orood uz Astana gej yamar khot bolsoniig,
Hasgiin Aguu udirdagch shyy dee
агуу хулгаич даа тэрбумаар нь хамаатан садандаа улсын хорогииг хувааж огсон муу саин лалар
БҮХ НАСААР НЬ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЯМБА ӨГСӨН ХҮНД КОРОНО ХАЛДАХГҮЙ БАЙХОО