sonin.mn
БИШКЕК. /РИА Новости/. Москва хотыг зорьсон Киргизийн Ерөнхийлөгч Сооронбай Жээнбеков тэргүүтэй төлөөлөгчид нутаг буцжээ.
Киргизийн хоёр төлөөлөгчөөс “COVID-19”-н халдвар илэрсэнтэй холбоотойгоор лхагва гарагт Москва хотод болсон Ялалтын парадад Ерөнхийлөгч Жээнбеков оролцоогүй байна. Ерөнхийлөгч болон түүний дагалдаж явсан хүмүүс ОХУ руу явахаасаа өмнө бүгд коронавирусний шинжилгээнд хамрагдах үед хариу нь сөрөг гарчээ. Гэсэн ч Москвад ирсний дараа давтан шинжилгээ өгөхөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын гадаад бодлогын хэлтсийн дарга Данияр Сыдыков болон харуул хамгаалалтын нэг ажилтнаас коронавирус илэрсэн байна.  
"Төрийн тэргүүн, түүнийг дагалдаж явсан бүх хүнийг шинжилгээний хариу гартал тусгаарлана. Шинжилгээний хариу нь эерэг гарсан хүмүүсийг 14 хоногийн тусгаарлалтанд хамруулна” хэмээн төрийн тэргүүний хэвлэлийн алба онцолжээ. 
 
 
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг