sonin.mn
ГААГ. /TASS/. Европын эмийн агентлаг "Ремдесивир" эмийг коронавирусний халдварт өвчний эмчилгээнд ашиглахыг зөвшөөрсөн тухай Нидерландын Эмийн бүтээгдэхүүний үнэлгээний комисс пүрэв гарагт мэдэгдсэн байна.
"Европын комисс "Ремдесивир" эмийг хэрэглэх зөвшөөрөл олгосноор эмч нар уушгины үрэвсэлтэй коронавирусний халдвар авсан өвчтөнүүд болон нэмэлт хүчилтөрөгч хэрэгтэй байгаа өвчтөнүүдэд энэ эмийг бичиж өгөх боломжтой юм. Иймэрхүү өвчтөнүүд ремдесивир эмийг хэрэглэснээр харьцангуй хурдан эдгэрч байна” хэмээн комисс цохон тэмдэглэжээ. 
 
 
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг