sonin.mn
МОСКВА. /RIA Novosti/. ОХУ-ын иргэдийн 59 хувь нь улсынхаа Ерөнхийлөгч Владимир Путинд  итгэдэг болохыг “Олон нийтийн санаа бодол” сангийн (ФОМ) судалгаа харуулжээ.
 
 
 
Санал асуулгын дүнгээс үзвэл, Оросын иргэдийн 31 хувь нь төрийн тэргүүндээ итгэдэггүй бол 10 хувь нь хариулж чадаагүй байна. Үүний зэрэгцээ санал асуулгад оролцогчдын 62 хувь нь Путин үүргээ сайн биелүүлж байгаа гэж үзэж байгаа бол 26 хувь нь эсрэг бодолтой байгаагаа илэрхийлжээ. Харин 13 хувь нь энэ асуултад хариулаагүй байна.
 
 
Зургадугаар сарын 19-21-ний хооронд явуулсан санал асуулгад 18-аас дээш насны 4000 хүн оролцжээ. 
 
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг