Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмаар Монгол Улсын аварга Н.Батсуурь, улсын харцага  М.Бадарчаар найм давж үзүүр түрүүнд үлдлээ.
 
 
 
Монгол Улсын арслан П.Бүрэнтөгс, улсын заан Б.Пүрэвсайханг давж аварга Н.Батсуурьтай энэ жилийн төрийн наадмын үзүүр, түрүүнд барилдахаар тунаж үлдэн наадамчин олноо баясгав.
 
 
 
Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат Монгол Улсын Харцага М.Бадарч, Монгол Улсын арслан Р.Пүрэвдагваар долоо давж Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын Заан цолны үнэмлэх, тэмдгийг Ерөнхийлөгч Х.Баттулгаас гардан авлаа.
 
 
Д.Өлзийсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг