БАНЗАЛ ӨМССӨН АНГЛИ ХАНХҮҮ ШИГ
Г, Ж, Ч, Ш, Ь, К- ээр төгссөн эр үг
Эр үг атлаа эм үгийн нөхцөл авдаг үгс. Ярианы хэлэнд юүпэк гэж нэрлэдэг банзлыг эмэгтэйчүүдийн хувцас гэдгийг бүгд мэднэ. Гэтэл Их Британийн хатан хаан II Элизабетагийн нөхөр Эденбургийн гүн Филипп, Уэльсийн ханхүү Чарльз нар банзал өмссөн байгаатай Лондонд таараагүй ч гэлээ телевизээр харсан хүн цөөнгүй. Банзлыг уг нь эмэгтэйчүүд өмсөх ёстой, гэхдээ зарим тохиолдолд эрчүүд өмсдөг юм байна. Үүнтэй нэгэн адил харьяалах, заахын тийн ялгалын-ийн, -ийг нөхцөлийг уг нь эм үгэнд залгах ёстой, гэхдээ зарим тохиолдолд эр үгэнд залгадаг юм байна.
Их Британид герцог, ханхүү нар банзал өмсдөг нь дундад зуунд Шотландад дэлгэрсэн kilt (эрэгтэй банзал)-тэй холбоотой. Харин эр үгэнд эм үгийн -ийн, -ийг нөхцөл залгадаг нь эр гийгүүлэгч “Г”-ийн ард эгшиг ороогүйтэй холбоотой. Жишээ нь, баг-багийн дарга (бага-багын найз), эр зориг- эр зоргийн (дур зорго-дур зоргын), нутгийн баялаг-нутгийн баялгийн (нутгийн аялга-нутгийн аялгын), дэвсгэр олбог-дэвсгэр олбогийг (бөөгийн олбог-бөөгийн олбогыг), үүрдэг аргийг (хялбар арга-хялбар аргыг) гэх мэт. Ойлгомжтой харагдуулах үүднээс саран хаалтад ардаа а-тай буюу ТА”-тай жишээг оруулсан болно. Нэмж анхааруулахад, -ийн нөхцөл залгасан Т”-гээр төгссөн тухайн үг цааш хувирахдаа дахин эр үгэнд ордог -ы, -ыг нөхцөл авна. Жишээ нь, Зоригийнхны, Зоригийнхныг, Сандагийнхны, Сандагийнхныг, Дондогийнхны, Дондогийнхныг гэх мэт.
Эр үг атлаа харьяалах, заахын тийн ялгалын, эм үгийн-ийн, -ийг нөхцөл авч, банзал өмссөн англи ханхүү шиг болдог бас өөр тохиолдол байгаа.Энэ нь Ж, Ч, Ш, Ь, И-гээр төгссөн эр үг. Жишээ нь: туужийн туужийг, тогоочийн, тогоочийг, зуушийн зуушийг, ханийн, ханийг, салхийг... гэх мэт.
Жич: К = Г гэж жишдэг учраас К-гаар төгссөн ,эр үгэнд мөн эм үгийн -ийн, -ийг нөхцөл залгана. Иймээс шуудангийн марк- шуудангийн маркийн, маркийг, хүүхдийн парк-хүүхдийн паркийн, паркийг гэж бичих нь ээ. ‘‘Чихэр лүгээ зайрмаг” гэдэг нь чихэр шиг амттай гэсэн үг биш,
Хүүхэд багачууд мөхөөлдөс, зайрмагт дуртай.
Чихэртэй зайрмаг
Цөцгийтэй зайрмаг
Шоколадтай зайрмаг гэсэн үгтэй дуунд хүүхдүүд дуртай. Бас томчууд ч дуртай. Бид цөмөөрөө дуртай. Кирилл үсэгт байдаг, бид цөмөөрөө мэддэг -тэй, -тай, -той нөхцөлийн оронд босоо монгол бичигт бол эр үгэнд -лугаа, эм үгэнд -лүгээ бичдэг.
Өөрөөр хэлбэл, -тай, -той = лугаа, -тэй = лүгээ. Тэгэхээр монгол бичгээр уг дууны үгийг
Чихэр лүгээ зайрмаг
Цөцгий лүгээ зайрмаг
Шоколад лугаа зайрмаг гэж уншихаар бичих нь ээ. Кириллээр “чихэр лүгээ зайрмаг” гэж бичээд чихэр шиг амттай зайрмаг гэж ойлговол маш том эндүүрэл болж таарлаа. Харин дээрх утгыг кириллээр зөв илэрхийлэхдээ,
“Чихэр лүгээ адил зайрмаг
Шоколад лугаа ижил зайрмаг” гэж зөв бичих учиртай аж.
Үүнтэй ойролцоо жишээ татъя. “Тэд Ерөнхий сайд У.Хүрэлсүх лугаа яриа дэлгэлээ” гэхэд хэдэн хүн гүйцэтгэх засаглалын тэргүүнтэй харилцан ярилцжээ гэж ойлгоно. “Тэд Ерөнхий сайд У.Хүрэлсүх лугаа адил яриа дэлгэлээ” гэвэл хэдэн хүн У.Хүрэлсүх шиг уран цэцэн ярьжээ гэж ойлгогдоно. Ер нь кириллээр бичихдээ заавал монгол бичгийн хамтрахын тийн ялгалын -лугаа, -лүгээ нөхцөл хэрэглэх хэрэг байна уу. Хойшид зүгээр л “-тай, -той, -тэй”-гээ бичиж байцгаая.
АРХИ УУГЧДЫН НАС ЗАЛУУЖИЖ БАЙНА ГЭВ ҮҮ
Дэлхий 7.3 тэрбум хүнтэй. Тэдний 500 сая нь кирилл үсгээр бичдэг. Манай улс 1941 оноос кирилл үсэгт шилжсэн бөгөөд Ц.Дамдинсүрэн академич зөв бичгийн дүрмийг дөрвөн удаа шинэчлэн боловсруулсан. Монгол хэлний тэдгээр дүрмийг үзэхэд “Үйлийн эзнийг заадаг -ГЧ нөхцөлтэй үгээр хүн бусын нэрийг тодотгож болохгүй” гэжээ. Тиймээс өнгөрөгч он, анхдагч нөхцөл, гуравдагч хөрш... гэж бичиж байгаа нь бүгд буруу байна. Зөв хувилбар нь өнгөрсөн он, анхны нөхцөл, гурав дахь хөрш. Нэгэнт мэдээд авсан болохоор цаашид өнгөрсөн оны, өнгөрсөн сарын, өнгөрсөн долоо хоногийн гэж бичихэд хялбар бас зөв боллоо.
Иймэрхүү байдлаар мэдээд авчихвал цаашид бичиж найруулахад хялбар үг, найруулгыг толилуулъя.
-Их ажил хийлээ, ихийг бүтээлээ гэдгээ илэрхийлэхдээ “нэлээдгүй ажил хийлээ” гэж ярьж байгаа нь ташаарал. Нэлээд гэдэг нь ихийг заасан үг, “гүй”-г нэмэхээр багыг илэрхийлнэ. Тиймээс “нэлээд ажил хийлээ” гэвэл зөв болно.
-1990 оны Ардчилсан хувьсгалаас хойш Монгол Улс өмчийн олон хэвшилтэй болсон. Төрийн, улсын, хоршооллын, хувийн, байгууллагын, олон нийтийн гэх мэт. Энэхүү олон төрлийн өмчтэй холбоотой “Эд хөрөнгө, өмчийг захиран зарцуулах эрх" гэсэн хэллэг монгол хэлэнд шинээр орж ирсэн билээ. Ингэж ярьж, бичиж буй нь алдаа. Амьгүй зүйлийг хэзээ ч захирдаггүй учраас захирах гэдэг үгийг энэ тохиолдолд хэрэглэхгүй юм байна. Эд хөрөнгө, өмчийг зарцуулах эрх гэвэл зөв гэнэ.
-НҮБ манай улсыг нийтээр бичиг үсэгтэн болсныг 1970-аад оны эхээр зарлан тунхагласан. Монголч эрдэмтэн О.Латтимор “Монголчууд бол уншдаг ард түмэн” гэж бахархаж магтсан билээ. Дунд хэрийн насныхан, ахмад хүмүүсийн хэлж ярьж байгааг сонсоход маш их уншсан нь мэдэгддэг. Гэхдээ зарим нь уншсанаа буруу тогтоосон бололтой. Жишээ нь, айдаггүйгээ авдрандаа хийлээ, ашдын билгээс амны бэлгэ хэмээн цэцэлж байна. Магадлахад, жинхэнэ эх дээрээ “Айдгаа авдрандаа хийлээ. Амны билгээс ашдын бэлгэ” гэж байна. Нээрээ ч үл өгснийг авдаг этгээд хулгайлах вий гэж айдаг алт мөнгөн эдлэлээ авдрандаа хийж цоожлохоос биш, хэн ч тоохгүй хагархай аягаа хямгадна гэж юу байх вэ.
-Монгол хэлэнд ямар? гэсэн асуултад хариулагдах үгийг тэмдэг нэр гэдэг. Харин нэр үг бол хэн, юу гэсэн асуултад хариулагддаг. Эдгээр нь тус тусдаа учраас тэмдэг нэрэнд нэр үгийн тийн ялгалын нөхцөл залгах ёсгүй. Гэтэл барилга, байшин, түүний материалтай холбоотой худалдааны зар дотор нөхцөл залгасан тохиолдол олон байна. Жишээ нь, хоёр метрийн өргөнтэй, нэг см-ийн зузаантай банз, таван метрийн өргөнтэй, 10 метрийн урттай өвлийн байшин гэх мэт.
Зөв хувилбараар, хоёр метр өргөн, нэг см зузаан банз, таван метр өргөн, 10 метр урт өвлийн байшин гэж бичих ёстой.
-Арилжааны телевиз олон болж, алтан гартай эмч, анагаахын шинжлэх ухааны ажилтнууд ч нэвтрүүлэгт оролцох нь их болжээ. Тэд төв халхын аялгаар монгол хэлээр ярьж буй нь сайхан сонсогддог. Гэхдээ тэдний яриа, хэлсэн өгүүлбэрийг зөвөөр ойлгоход заримдаа нэвтрүүлэг үзсэн цагтай тэнцэхүйц хэмжээний цаг зарцуулах шаардлага гарна.
Өвчний нэр дурдаж, залгуулан өвчлөгсөд гэж биеийн төлөөний олон тооны үг хэлээд “улам залуужиж байна" гэж төгсгөнө. Тухайлбал, сүрьеэгээр өвчлөгсөд улам залуужиж байна гэж ярина. Энэ өгүүлбэрийг сонсоход, сүрьеэ айхавтар өвчин биш. Харин ч тусчихвал залуужуулдаг шидтэй юм байна гэж бодогдоно. Сайтар тунгаан бодож үзэхэд, уушгины сүрьеэ өвчин залуу, өсвөр насныханд тусах нь урьд өмнөхөөсөө ихэсч байна гэсэн утга санаатай өгүүлбэр байдаг.
Сүүлийн үед -“Архи уугчид хар тамхинд донтогчид улам залуужиж байна” гэсэн өгүүлбэр сонсогдох боллоо. Ер нь хүний бие махбодод архи, хар тамхи сайнаар нөлөөлнө гэж юу байх вэ. Эсрэгээрээ гамшигт хүргэх хор. Бас л өгүүлбэрийн найруулга зүйн алдаанаас үүдэлтэй утгын алдаа. Энд архи уугчид, хар тамхичдын дотор залуу үеийн эзлэх хувь сүүлийн жилүүдэд улам өсч байгаа тухай өгүүлж буй нь лавтай.
Б.Ерэнтэй
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Сэтгэгдэл0
MIST-iin ongotsond suuhaar neg hachin yum sonsogddog yum. “ Mongoliin agaariin teeverlegch MiAT ...” gej. “Mongoliin agaariin teevriin MiAT...” geh ni zuv shvvdee!!!
Азийн дайсан Орос бичгийн хиймэл дүрмийг Монголчууд мэдэх шаардлагагүй. Бидэндээ баахан ихэрхүү Буряатууд нь мэддэг юм байгаа биз.Одоо латинд шилж.Ядаж Оросууд "Малнууд та нарт бид л бичиг үсэг авчирсан" гэж доромжлохгүй. Жич Орос Украин Белорус Казахстан нийлээд 500 сая хүрлээ юу?
Bolgar ene ter ni yasiin
172.58.140.3 Хэнтийн бурят та Монгол намайг өдөөд байна уу? Орос 140 сая хүнтэйгээс 20 илүү сая нь Орос биш.Азийн дайсан Слав угсааны 40 сая хүнтэй Украин,10 сая хүнтэй Белорусь бас адил ойролцоогоор 10-15% нь Слав угсааных биш. Тэгэхээрээ нийлээд үсрээд 170 сая. Орос кирилл бичгийг хөөж байгаа доод төрлийн Чурка Азийн Казахстанд Орос Слав үндэстэн үсрээд 3 сая.Слав Болгар 8 сая. Азийн дайсан Оросууд тэгэхээрээ гахай нүдтэй,богино эрүүтэй,хавтгай нүүртэй Монголоос татгалзсан Бурятуудаа (Өөрсдийнх нь бичлэгээр) оруулаад бүгд нийлээд 180 сая .500 сая гэчихжээ. Азийн Монголчууд тоо бас мэддэг юм ш дээ.
Увсынхон болиоч. Баянмөнх цаашаа.
Гээгдэх эгшигийг цэгцэлмээр, эргэж хармаар, залруулмаар байна. Монгол хэл залгамал хэл. Үгийн дундаас эгшиг гээгээд байвал, үндэс, үгийн бүтэц алдагдаад байна даа.
Өсөхөөс сурсан үндэстний хэл гэдэг нь зөв байх, эсвэл үндсэн хэл гэх байх.үндэсний гэхээр модны үндэс өвсний үндэс юм уу
Estoi dogi zuil unshlaa medmeer yum bna
Одоогийн залуус ийм нарийн юм ойлгож зев бичиж чадахгуй.... «Баг ангын хуухдэд гэрээр хэчээл заан» гэж зар тавьж буй багш зендеен бхад... Эхлээд бичи усэгт тайлагдах компанит ажил чухал бна. Ийм багш нар цалиннаа нэм гэж жагсахыг яанааа. Свя УИХ -ын гишуун болсон дотор ийм нехед цеенгуй гэсэн шуу.. Юун хууль бичих мантай...
Монгол хэл сөнөж байна даа . Жишээлвэл :::өгүүлэмжтэй , гариг биш гараг, хэтэрсэн биш хэтийдсэн ,оиогшдог ?,өшөө юу ч билээ дээ.
Санаа авмаар хэрэгтэй сэдэв байна Би өөрөө монгол хэлээрээ зөв ярьж, бичихсэн гэж чамгүй хичээдэг л дээ.Заримдаа зөв бичих гэж хэтэрхий хичээгээд өөрөө будилчихдаг юм. Одоо би танд зовлонгоо хэлье. Жишээ нь:бохь гэвэл бохисох гэх үү бохьсох гэх үү. Соль солих сольсныг гэх үү сольсныг гэх үү. Хувь гэвэл дээрх маягаар яаж бичих вэ гэх мэт Энэ талаар зөв бичгийн ямар дүрэм байдаг вэ. Мөн манай зарим хүн Маск зүүхгүй байх нь халдвар авах боломжтой. Утаа нэмэгдэхэд гэр хорооллынхон хувь нэмэр оруулсан гэх мэтээр ярьж байна Энд үйл үгийн сонголт нь нэг л өөр санагддаг юм .Та надад энэ талаар үг хэлж туслана уу. Надад таныг зорих ч юмуу тандах аливаа буруу санаа үгүй болно
зев бичдэг хун байхгуй болсоон. Уйгаржин монгол бичиг хучээр хэрэглуулэх гэсэн гажиг узэгдлээс болоод одоо ямар ч хэл бичиггуй боллоо.
Иймэрхүү худлаа мэдэмхийрсэн өгүүллийг Б. ринчен л бичдэг байж билээ.
Буряатууд нэртэй шоу,нэргүй цуурхалаар Монголчуудын тархийг бариад сурчихсан юм. Монголчуудыг үргэлж доромжилж байдаг буян Жагааг харчих."Би Европ цустай байх,өндөр туранхай" гэж манийгаа доромжилтлоо даварчихсан байгаа юм даа. 4 эхнэр сольсон тэмбүү Санжийн Баяр Москвад дунд сургууль төгсөөгүй явж архидаж сураад л Монголын агуу стратегич болдог байж одоо таарахгүй.Дэлхий өөр.
"тай, -той = лугаа, -тэй = лүгээ." гэж мэдлэгийн банзал= тархины банзал Ерэнтэй шаажээ.
Юүпэк биш юбка гэж хэлж бичдэг байсан шүү дээ
Sanaj serj uhaaral avahiin orond haraaj zuheh eserguucehee urdaa barih yum daa, Burhan mini munhguudiig gegeeruulj hairla!