sonin.mn
“Зууны мэдээ” сонин “Голомт Капитал” ҮЦК-тай хамтран олон улсын хөрөнгийн зах зээл дэх ханшийн мэдээлэл, гадаад зах зээлийн тойм, коронавирусын эдийн засагт үзүүлж буй нөлөө зэргээр цаг үеийн мэдээллийг цувралаар хүргэж байна.
 
Гарааны бизнесээс дэлхийн технологийн магнат болтлоо хөгжиж чадсан, тэрбумтан Элон Маск хүн төрөлхтнийг Ангараг гарагт хүргэх мөрөөдөлтэй нэгэн.Түүний SpayX компани 500 саяас нэг тэрбум ам.долларын санхүүжилт авах талаар хэлэлцээрийг хийж байна. Хэрэв нэг тэрбум долларын санхүүжилт нэмж авах юм бол “SpayХ”-ын зах зээлийн үнэлгээ 44 тэрбум ам.долларт хүрэх юм.
 
 
 
“SpayX” нэмэлт санхүүжилтийн хөрөнгөөр Starlink-ийн үйл ажиллагаа эхлүүлэх ба Starship болон “Superheavy booster” гэх дэлхийн хамгийн том сансарруу хөөргөх пуужингуудын дэлхийг тойрох туршилтуудыг хийх юм. Starlink пуужингаар дамжуулж нэг их наяд ам.долларын зах зээлд сансрын хиймэл дагуулыг сансарт байршуулах болон дэлхийд эргэн авчрах салбарруу орно хэмээн төлөвлөж байгаа гэнэ. SpayX нийт 450 хиймэл дагуул сансарт хөөргөөд байгаа ба энэ жилээс эхэлж ашигтай ажиллаж эхэлсэн юм.  
 
 
 
“Telsa” өрсөлдөгчөө шүүхэд дууджээ 
 
“Telsa” компани өөрийн өрсөлдөгч болох “Rivian” цахилгаан машин үйлдвэрлэгч компанийг нууц хулгайлсан хэргээр шүүхэд дууджээ. “Telsa”-д өмнө ажиллаж байсан дөрвөн ажилтан ажлаасаа гарч Rivian-д ажилд орохоосоо өмнө үйлдвэрлэлийн талаар нууц мэдээллүүд хулгайлсан хэмээн буруутгаад байгаа юм. “Rivian” нийт 2300 ажилтантай ба үүнээс 178 нь өмнө “Telsa”-д ажиллаж байсан. Энэхүү нууц хулгайлсан хэрэг нь анхны удаа биш ба өнгөрсөн жил “Telsa Zoox” машин үйлдвэрийн компанийг мөн адил ажилчдыг нь ажилд аван нууц хулгайлсан хэмээн Zoox-ийг шүүхэд өгсөн юм. Эцэст нь Zoox Telsa-д мөнгөн нөхөн олговор олгохоор болсон. 2017 онд Telsa мөн Aurora машин үйлдвэрийн компанийг байгуулахаар ажлаасаа гарсан ажилтнаа нууц хулгайлсан хэргээр шүүхэд дуудан мөн ялалт байгуулан нөхөн олговор авсан нь дэлхийн эдийн засагчдын анхаарлыг татаад байна.  
 
Бусад орныг худалдааны дайнд нэгдэхийг уриаллаа
 
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Лондонд төрийн айлчлал хийх үеэрээ бусад улс орнуудыг Хятадын эсрэг хийж буй худалдааны дайнд нэгдэхийг уриалжээ. Тэрээр “Ши Жинпинг дарга дэлхийд намынхаа жинхэнэ нүүр царайг харуулсан. Бид Хятад улс хэрхэн Хонгконгийн эрх чөлөөг хулгайлж нухчин дарж буйг харж байна. Бид Хятадын Коммунист нам хэрхэн хөрш улс орнуудаа дарамталж буйг харж байна. Хятад Шар Тэнгисийн өмнөд хэсгийг хэрхэн цэрэгжүүлж буйг харж байна. Дэлхийн бүх улс орон хамтарч Хятад улсыг олон улсын системийн дагуу зохистой байлгах хэрэгтэй” гэж хэлжээ.
 
А.Минжинсор
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин