БЭЭЖИН. /РИА Новости/. Өнгөрсөн хоногт БНХАУ-д коронавирусний халдварын 101 тохиолдол илэрснээс 27 нь шинж тэмдэггүй байсан байна. Халдвар авсан 10 өвчтөн эмнэлгээс гарсан тухай тус улсын Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн улсын хороо мэдэгджээ.
Шинээр илэрсэн 101 тохиолдлоос 98 нь дотоодод халдварласан тохиолдол байжээ. Халдвар шинээр илэрсэн тохиолдлуудын дийлэнх нь буюу 98 нь Шинжаан Уйгарын өөртөө засах оронд бүртгэгдсэн байна. Үүнээс гадна сүүлийн үед халдвар шинээр илрээд буй Ляонин мужид 8, Бээжин хотод 1 тохиолдол тус бүр илэрсэн бол үлдсэн 3 тохиолдол зөөвөрлөгдөн ирсэн тохиолдол байжээ.
Цар тахал дэгдэж эхэлснээс хойш эх газрын Хятадад коронавирусний халдварын 84060 тохиолдол илэрч, 78944 хүн эдгэрсэн бол 482 өвчтөн эмнэлэгт хэвтэж байгаа аж.
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл0
Хятад ялагдана
Энэ Хужаа нар хэзээ ч үнэн мэдээлэл өгөхгүй. Уйгаруудыг устгах сайхан далим гарав. 101 хүний 98 нь нөгөө хужаатай тэрсэлдээд байгаа Шиньжан Уйгарынхан гэнэ дээ. Удахгүй Өвөр Монголчууд, Альшаа, Шилийн гол аймгийнханд Кроно тархлаа устгахаас өөр аргагүй боллоо гэх бий.
Хэрэв хятадууд орж ирвэл монголчуудыг шинжаан уйгарчууд шиг хувь тавилан хүлээн авах нь тодорхой.