Монгол Улс дэлхий дахинаа цар тахал дэгдэж хилээ хааснаас хойш 15 мянга орчим иргэнээ агаарын зам болон хилийн боомтоор татсан. Харин одоо арав гаруй мянган хүн эх орондоо ирж чадахгүй байна. Иргэдийн хувьд УОК-оос тавьж байгаа таван шалгуураас гадна онгоцны тасалбарын үнэ, Монголд ирээд тусгаарлагдах байрны төлбөр гээд хэтэрхий их мөнгө төлж байгаа. МИАТ компанийн тасалбарын үнэ энгийн үеийнхээс өндөр байгаад сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсээр байгаа юм.
Тэгвэл “Covid-19”-ийн үеийн зардал буюу гадаадаас иргэдээ татаж байгаа тусгай үүргийн нислэгийн үнийг судалж үзэхэд Сөүл-Улаанбаатар том хүн 1. 344. 500, хүүхэд 880.500, Франкфурт-Улаанбаатар том хүн 2.884.800, хүүхэд 2.299.700, Америк-Улаанбаатар том хүн 2.285.800 байна. Үүн дээр тусгаарлах байр, хоолны зардал хоногийн 50000 төгрөг, тусгаарлах байр руу тээвэрлэх зардал 10000 буюу нийт зардал 1.060.000. Харин 0-5 настай хүүхэд төлбөргүй, 6-18 хүртэлх насны хүүхэд хоногийн 30000 төгрөг буюу нийт 630000 төгрөгийн төлбөрийг ОБЕГ-т төлж байна. Эндээс тооцож үзвэл нэг хүн дунджаар эх орондоо ирэхийн тулд 3.5-4 сая гаруй төгрөг төлж байна.
Харин тасалбарын үнийг МИАТ компанийн зүгээр тайлбарлахдаа “Өмнө нь жилийн турш хийдэг нислэгүүддээ зардлаа хуваадаг байсан. Одоо бол цөөхөн нислэг явж байгаа учраас нэг нислэгт хамаарах зардал өсөж байгаа юм. Гадаад орнуудын нислэг цөөрсөн учраас нисэх буудлууд дахь газрын үйл ажиллагааны зардал огцом өссөн. Мөн өөрсдийн нисдэггүй чиглэлүүд рүү хийдэг газрын үйл ажиллагааны зардал үнэтэй байдаг. Учир нь тогтмол гэрээгүй, нэг удаагийн гэрээгээр зохицуулагддаг” гэсэн юм. Тус компани нислэгийн зардлаараа онгоцны түлш шатахуун, навигацийн тарифаа төлж, цалингаа тавьж байгаа.Үйл ажиллагааны хувьд алдагдалтай байгаа учраас тийзний үнийг бууруулвал алдагдал улам нэмэгдэнэ. Тиймээс бууруулах боломжгүй гэсэн юм.
УОК-оос тусгаарлах байрны нөөц бололцоог нэмэгдүүлэхээр хувийн хэвшил, зочид буудлуудтай хэлэлцээр хийж тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэдээ хүлээж аваад буй. Гэвч тусгаарлах байранд байгаа иргэд орчны эрүүл ахуй, хоол, хүнсний асуудлаар гомдол гаргах болсон. Энэ талаараа тусгаарлах байранд байгаа иргэд олон нийтийн сүлжээнд байршуулсаар байна.
Б.Даваадулам
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Сэтгэгдэл0
4 саяар амиа худалдан авахгүй тул төлөхөөс өөр гарцгүй. Миний өмнөөс хэнийг төл гэх вэ дээ.
Ene zasag ard irgedee alj b.a daa . Suhdeed baigaa yum bishuu toporuud
Aimaar biznes
Төр иргэнээ эдийн засагийн аргаар дарамталжийна
Үнэ өндөр гээд байгаа хүмүүс төсвийн мөнгөөр үнэгүй ирэх гээд байгаам уу
Ямар тэнэг тайлбар хийгээ вэ. МИАТ үйлчилдэг тарифаа өсгөж болохгүй. Алдагдлын зөрүүг иргэд биш тусгаар тогтносон Монгол улсын төр даах ёстой. Өндөржүүлсэн бэлэн байдлын онцлог нь тэр ш дээ. Дайн боллоо гээд батлан хамгаалах зардлыг иргэдэд хүлээлгэж байгаа юм шиг тайлбар хийж тэнэгтлээ. Ийм тархины тураалтангууд МИАТ ыг удирдаж байгаад бас тэлний тэнэг үйлдлийг хүлээн зөвшөөрсөн УОК Засгийн газарт харамсаж байна.мөнгөний шунал бол өвчин. Ийм өвчтэй хүмүүсээс саруул ухаан хэзээ ч гарахгүй. Мрннолын төр 30 жил өвчинд баригдаж ёолж хэвтсэн одоо ч ёолсоор байгаа. Эрүүл биед саруул ухаан оршмой.