sonin.mn
Монголбанкнаас “Арван хоёр жил” цувралыг шинээр эхлүүлж "Хулгана жил" зоосыг худалдаанд гаргасан байна. Тус мөнгөн зоос нь 31.1 грамм жинтэй, 38.61мм диаметр хэмжээтэйгээр хамгийн сүүлийн үеийн технологиор бүтээгджээ.Мөн “Эрдэнийн зүйлээр бөөлжөөд байдаг эрүү цагаан хулгана жил” гэсэн ардын магтаалыг тусган Swarovski шигтгээгээр төлөөлүүлэн хийсэн байна. Монголбанкинд нийт 50 төрлийн үнэт металл, дурсгалын зоос байгаагаас 33 нь мөнгөн зоос юм. Одоогоор арван хоёр жилээс хулгана, гахай жилийг дурсгалын мөнгөн зоос болгон худалдаанд гаргаад байна. 
 
 
Б.Бямбажаргал
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин