sonin.mn
МОСКВА. /РИА Новости/. ОХУ-ын нийт 85 бүс нутагт коронавирусний халдварын 5267 тохиолдол шинээр илэрснээс 26.2 хувь нь шинж тэмдэггүй байжээ. Тус улсын коронавирусний халдварт өвчинтэй тэмцэх шуурхай штабын мэдээлснээр, сүүлийн 24 цагийн хугацаанд халдвар авсан 7331 хүн эдгэрч, 116 хүн нас барсан байна. 
 
 
 
Москва хотод 684 тохиолдол шинээр илэрснээр халдварын тохиолдлын тоогоор нэгдүгээрт жагссан хэвээр байна. Араас нь Свердловск мужид 183 тохиолдол илэрснээр хоёрдугаарт жагсаж байгаа бол Ханты-Мансийн өөртөө засах тойрогт 160, Москва мужид 159, Санкт-Петербург хотод 159, Ростов мужид 130 тохиолдол тус бүр илэрчээ.
 
 
 
Өмнө нь ОХУ-д 5204 шинэ тохиолдол илэрсэн байна. Тийнхүү тус улсад коронавирусний халдварын нийт 871894 тохиолдол бүртгэгдсэнээс 14.5 мянган нас барсан тохиолдол бүртгэгдсэн бол 669 мянган хүн эдгэрсэн байна. 
 
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг