sonin.mn
МОСКВА. /TASS/. Бейрут хотын боомтод 8 дугаар сарын 4-нд болсон хүчтэй дэлбэрэлтийн улмаас учирсан хохирлын хэмжээ 15 тэрбум гаруй ам.доллароор үнэлэгдэж байна гэж Ливаны Ерөнхийлөгч Мишель Ану Испанийн хаан VI Филипптэй утсаар ярих үеэрээ мэдэгджээ.
 
 
 
“Ливанд учирсан хохирлын хэмжээг урьдчилсан байдлаар үнэлбэл 15 тэрбум ам.доллар давж байгааг ерөнхийлөгч Аун цохон дурджээ. Үүнтэй холбоотойгоор Испанийн хаан Ливаны ард түмэнтэй сэтгэл санаагаараа хамт гэдгээ илэрхийлж, тусламж үзүүлэхэд бэлэн байгаагаа мэдэгдлээ” хэмээн Ливаны Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба мэдээлсэн байна.
 
 
 
Даатгалын компаниуд Бейрутад болсон дэлбэрэлтээс үүдэлтэй хохирлын хэмжээг 3 тэрбум ам.доллароор үнэлж байна. Хотыг сэргээн босгоход 12-15 тэрбум ам.доллар шаардагдана хэмээн Бейрут хотын захирагч Марон Аббуд өмнө нь мэдэгдсэн. Ливаны дотоодын аюулгүй байдлын газрын мэдэгдсэнээр, дэлбэрэлтийн улмаас 4 мянга орчим барилга байгууламж хэсэгчлэн эсвэл бүрмөсөн сүйджээ. 
 
 
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг