БРЮССЕЛЬ. /TASS/. Бид Беларусийн ард түмний талд зогсож байгаа хэмээн Европын холбооны гадаад хэрэг, аюулгүй байдлын бодлого хариуцсан дээд төлөөлөгч Жозеп Боррель Минск хотод ням гарагт болсон жагсаалын дараа мэдэгджээ.
"Хэдэн зуун мянган хүн тайван жагсаал цуглаан хийж, баривчлагдсан хүмүүсийг суллах, цагдаа нар жагсагчдын эсрэг хүч хэрэглэсэнтэй холбоотой хэрэгт хариуцлага хүлээх этгээдүүдэд зохих шийтгэлийг нь оногдуулах, шударга сонгууль явуулахыг шаарджээ. ЕХ Беларусийн ард түмний талд зогсож байна" хэмээн тэрбээр “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.
Үүнээс гадна Ерөнхийлөгч Александр Лукашенког дэмжсэн 50 мянга орчим хүн мөн жагсаал цуглаан хийсэн талаар тэрбээр дурдаагүй байна.
Беларусьт болж буй үйл явдлуудыг ЕХ болон НАТО-гийн удирдагчид анхааралтай ажиглаж байна. Тодруулбал, Умард Атлантын гэрээний байгууллагын хүчин манай улсын хилээс 15 минутын нислэгийн зайд байрладаг хэмээх Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко мэдэгдсэний дараа НАТО хариу мэдэгдэхдээ “бид Зүүн Европт хүчээ нэмэгдүүлээгүй” гэжээ.
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл0
Лукашенко одоо болно дэндүү удаан хаанчиллаа. Шудрага сонгууль явуулж халаагаа өгөх цаг болсон.Беларусийн ард түмнийг хүндэтгэх ёстой. Зайлаарай.
chi dut
ЕХ,Америкууд үймээн самуунд ардчилал хүний эрх яриад ороод ирнэ дээ жинхэн дуртай сэдэв нь сүүлд нь сири ирак болгоод авна даа адгийн новшнууд ш дээ шар толгойтонгууд